» » Алт цэвэршүүлэх үйлдвэр гарааны зурхайд ирлээ

Алт цэвэршүүлэх үйлдвэр гарааны зурхайд ирлээ

Алт цэвэршүүлэх үйлдвэр гарааны зурхайд ирлээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад өнгөрсөн сарын 11-нд хийсэн айлчлалын үеэр  Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Уг гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд ашиглуулахаар болсныг Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурьдаж байсан юм.
Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байгаа юм. Ингэж цэвэршүүлж байгаа алтны боловсруулалт, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр байхаас гадна дотоодоо олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байгаа юм.
 Олон жилийн турш Алт хөтөлбөр хэмээн ярьж хэрэгжүүлж ирсэн ч цэвэршүүлэх үйлдвэртэй болоогүй л байгаа манай улсын хувьд уг үйлдвэр эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын ач холбогдолтой. Тухайлбал, Монгол улсын эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворжуулахад чухал үүрэгтэй.  Өнөөдрийг хүртэл гадаадын улс орнуудад алт, мөнгө цэвэршүүлж, боловсруулж, тээвэрлэж, даатгуулж байгаа зардлыг цогцоор нь хэмнэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлын хангах зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой.
Алт цэвэршүүлэх үйлдвэр гарааны зурхайд ирлээ
Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 2 дугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулаад байна.
Тэгвэл төслийн явц ямар байгааг тодруулж мэдээлэл бэлтгэлээ. Стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулсан алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны гуравдугаар сард анх зурсан байдаг. Үйлдвэрийг Казахстан–Монголын хамтын ажиллагааны хүрээнд улсынхаа нийслэлд барьж байгуулах нь зүйтэй юмаа гэсэн саналыг төрийн тэргүүн дэмжсэнээр дээрх санамж бичгийг Эрдэнэс Монгол компани нөгөө талтай үзэглэж байжээ.
Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн Боловсруулах үйлдвэрийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулаад байна.
Монгол Улс урьд өмнө Алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулж байсан удаагүй учраас туршлага хомс. Тиймээс  өнгөт металлургийн салбарын хамгийн сүүлийн үеийн, инновацийн технологи болох “Үнэт металл цэвэршүүлэх инновацийн технологи”-ийн патент эзэмшигч “Даниель М” ХХК алт цэвэршүүлэх  үйлдвэрийн ТЭЗҮ-ийг  боловсруулаад байгаа.
Тус компанийн хувьд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй, Казахстан улсын “Тау Кен Алтын” улсын алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, барьж, ашиглалтад оруулсан туршлагатай аж.
Засгийн газрын хэвлэлийн мэдээнд өгүүлсэн манай улсад ашиглагдах алт цэвэршүүлэх арга нь мөнгийг вакумд нэрэх технологи, үнэт металл цэвэршүүлэх электрохимийн технологи зэрэг цогц технологи ашигладаг бөгөөд уг арга нь 10-90 хувийн алтны агууламжтай үндсэн болон шороон ордын түүхий эдийг боловсруулж, үйлдвэрийн процессийг богино хугацаанд, бага өртгөөр эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдгаараа бусад технологиос ялгардаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Одоогоор Швейцар улсын Argor – Herous, Япон улсын Тонако, ОХУ-ын ЭЗЦОМ, Австрали, Итали зэрэг дэлхийн тэргүүлэгч үнэт металл боловсруулах үйлдвэрүүд дээрх технологийг үйлдвэрт амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна.
Алт цэвэршүүлэх үйлдвэрийг дотооддоо байгуулж ашиглалтад оруулснаар Монгол Улсын газрын хэвлий доорх  алт, мөнгө, үнэт металлыг өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж эхлэх юм. Үйлдвэрийг барьж байгуулахад 81,9 сая ам доллар шаардлагатай хэмээн ТЭЗҮ-д тусгаад байгаа бол 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэрэгт холбогдсон

Оюуны өмчөө барьцаалж зээл авдаг боллоо

Авто замын засвар, гудамж, талбайн ариутгал,

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц

Сэтгэгдэл бичих