» » Сүмо: Монголын хоёр аварга гэмтлээ

Сүмо: Монголын хоёр аварга гэмтлээ

Японы нийслэл Токио хотод болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн монголчуудын хувьд тун халтай явагдаж байна.
Намрын тэмцээний эхний өдөр маэгашира Хокүтофүжид ялагдан, тэмцээнийг орхисон их аварга Хакүхо баруун гарын чигчий хуруугаа хугалсан байлаа. Хакүхо долоодугаар сарын Нагоя башёд Шёодайтай барилдахдаа чигчий хуруугаа гэмтээж, тэмцээний өмнө есдүгээр сарын 1-нд Исэгахама галын хамтарсан бэлтгэл дээр гэмтлээ сэдрээгээд, Хокүтофүжитэй барилдахдаа, нэмж гэмтээсэн гэнэ. Их аварга хоёр долоо хоног эмчлүүлэх болсон.
20190909-00000042-mai-000-4-view(2) Сүмо: Монголын хоёр аварга гэмтлээ
Дараа нь тэмцээний дөрөв дэх өдөр “Архангай аймгийн Үлэмж биет” Ичиножёо гэмтлээ. Ёкозүна Какүрюүтэй барилдан унахдаа Ичиножёо баруун мөрөөрөө тун эвгүй унасан бөгөөд мөр нь мултарчээ. А.Ичинноровын  хувьд ямар ч гэсэн ирэх башёд барилдана гэдгээ мэдэгдээд байгаа.
20190912-00000016-spnannex-000-1-view Сүмо: Монголын хоёр аварга гэмтлээ
Намрын тэмцээний эхний дөрвөн өдөр дараалан ялсан ёкозүна Какүрюү гурав дараалан өвдөг шороодоод тэмцээний найм дахь өдрөөс Бөхийн өргөөг орхин одлоо. Сүмо бөхийн холбооноос “Какүрюү зүүн өвдгөө гэмтээсэн. Хоёр долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэж эмч үзсэн” гэж мэдэгдсэн юм.
70702688_389687405040139_5154352168454586368_n Сүмо: Монголын хоёр аварга гэмтлээ
Какүрюү өнгөрсөн тэмцээнд зургаа дахь түрүүгээ аваад, Намрын тэмцээнд дараалан түрүүлэх зорилготой байсан ч чадсангүй. Маэгашира цолтонд гурав ялагдаж, гурван кинбоши алдсанаар ёкозүна асан Кисэносатогийн сөрөг рекордыг давтжээ. Намрын тэмцээн ёкозүна цолтонгүй үргэлжилж байна.

Эх сурвалж: Updown.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Их аварга Хакүхо М.Даваажаргал Нацү башёг өнжинө

Уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах

Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг

Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг

ЖҮДО: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэв

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Сэтгэгдэл бичих