» » СУРВАЛЖИЛГА: Хамгаалах байранд гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдэд хүчирхийлүүлсэн 32 хүүхэд байна

СУРВАЛЖИЛГА: Хамгаалах байранд гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдэд хүчирхийлүүлсэн 32 хүүхэд байна



-ХҮҮХДҮҮДЭЭС ӨДӨРТ 500 ГАРУЙ “ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ БАЙНА” ГЭХ ДУУДЛАГА ИРДЭГ-
Утасны цаанаас айсан, сандарсан, уйлсан бяцхан хоолойгоор “Надад туслаач” гэх дуудлага 108 утсанд өдөрт 500 хүүхдээс ирдэг. Ганцхан өдөрт л 500 хүүхэд гэр, бүлийн хамаарал бүхий этгээдүүдэд зэрэмдэглүүлж, зодуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байдаг гэсэн тоо юм. Мөн зарим өдрүүдэд 3000 хол давсан дуудлага ирдэг гэх. Учир нь баяр наадмын өдрүүдээр эцэг, эхчүүд, ах дүүс нь архидан согтуурч, элдэв авир гаргадаг байна. Харин хүүхэд тухайн хүчирхийллийн орчинг тэсэхээ байж улмаар 108 утас руу хоолой чичрүүлэн залгадаг аж. Түүнчлэн өсвөр хүүхдүүд үе тэнгийхэндээ гадуурхагдаж, цахим орчинд хүнд элдвээр хэлүүлсэндээ гомдож залгадаг аж. Мөн аав, ээж нь архины хамааралтай, хар тамхи мансууруулах төрлийн бодист донтсон, гэр бүлд нь байнгын хэрүүл болдог орчинг тэд хэзээ ч хүсэхгүй гэдгээ илэрхийлсээр байна. Хамгийн ноцтой нь эдгээр хүүхдүүдийн 70% нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн гарт ийнхүү ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртжээ.
Хүүхдүүд “Намайг ойлгохгүй байна, “Эрэгтэй хүн бэлгийн дарамт үзүүлж байна”, “Эрэгтэй хүүхдүүд янз бүрээр шоглож байна”, “Араас хүн хөөгөөд байна”, “Ээж, аав хэрэлдэж, зодолдоод байна” гэх зэрэг олон гэмт хэргийн үйлдлийг мэдээлдэг аж. Харин өсвөр насны болон сургуулийн насны хүүхдүүдээс ирж буй дуудлага нь ихэвчлэн боловсролын салбарын дарамт, шахалттай холбоотой байдаг байна.
Уг дуудлагыг хүлээн авсан 108 төвөөс яаралтай тусламжийн хэлтэс хүүхдийн байгаа газарт очиж, хамгаалах байрандаа авчирдаг. Мөн тухайн хүүхдийн амьдрах орчинд үнэлгээ хийж, чухам ямар чиглэлийн үйлчилгээ үзүүлбэл болохыг тодорхойлдог. Ингэснийхээ дараа чиглэл бүрийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд гэр бүлийн орчин нь тухайн хүүхдийг байнгын хүчирхийлэл дунд байлгадаг нь үнэлгээгээр тогтоогдох юм бол асрамжийн газарт хүүхдийг хүлээлгэн өгдөг журамтай аж.
image
-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭМЭЭН ЭЭЖ, ААВДАА ГОЛОГДСОН 82 ХҮҮХЭД БИЙ-
Монголын үрс бүр айдасгүй байгаасаа хэмээн “Бор халзан туулай”-г бэлэгдлээ болгосон энэхүү хамгаалах байранд 2017 онд 324 хүүхэд, 2018 онд 995 хүүхэд ирсэн байх юм. Эдгээр хүүхдүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хэмээн эцэг, эх, ах дүүсдээ гологдсон 82 хүүхэд очих газаргүйн улмаас хамгаалах газарт байрлаж байгаа юм байна.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь ямар нэгэн өвчтэй болсон ирдэг аж. Тухайлбал, хүчирхийллийн улмаас бэлгийн замын өвчтэй, ханиадтай, төрөлхийн тураалтай, хоол тэжээлийн дутагдалд орсон, сүрьеэ болон ханиад нь хүндэрсэн, бөөлжсөн, суулгасан, хордлогод орсон зэрэг олон төрлийн өвчтэй болсон ирэх нь элбэг байдаг гэв.
Хамгаалах байр эрх зүйн хувьд аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн холбон зуучлах, анхан шатны хуулийн болон эрүүл мэндийн үэнлэгээ хийж эмчлэх, сэтгэл зүйн засал, зөвөлгөө өгөх, түр байрлах байраар хангах зэргээг үйлчилдэг.
108 төвийн хамгаалах байранд тусгаарлах өрөө гэж бий. Тэнд хоёр наснаас доош хүүхэд ээж нь хүчирхийлэгч биш бол хамтдаа тэндээ байршдаг. Мөн халдварт өвчтэй, сэтгэцийн өвчтэй гэх зэрэг хүүхдүүдийг тусгаарлан байрлуулдаг байна.
image
image
-ЭЭЖ, ААВ НЬ АСРАН ХАМГААЛАХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ, АХ ДҮҮ ХОЁРЫГ ҮЛДЭЭГЭЭД ЯВЖЭЭ-
Биднийг очиж сурвалжлага бэлтгэх үед нийтдээ хүчирхийлэлд өртөж, тусламж авч буй 32 хүүхэд байв. Тэдний гурван нь СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай, сэтгэл зүйн хүнд шарх авсан учраас эмчлүүлж байгаа гэлээ. Он гарснаас хойш 280 хүүхэд дээрх хамгаалах байранд ирж үйлчилгээ авсан. Тэдгээр хүүхдүүдийн заримыг нь аав, ээж нь асран хамгаалах үүргээсээ бүр мөсөн татгалзсан учраас асрамжийн газарт шилжих гэж байгаа гэв.
Хамгаалах байранд байх хүүхдүүдэд ижил хувцас өмсгөн ширээ тойруулан суулгаж, зураг зурж байгаатай таарсан юм. Олон хүн хаалга татан ормогц хүүхдүүд “Яанаа хэн бэ? гэх зэргээр асууж байв. Хамгаалах байрны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дээрх хүүхдүүдийн ихэнх нь зодуурын дарамтанд болон бэлгийн хүчирхийлэлд байсан хүүхдэд гэх. Ийм л хүүхдүүд олны нүднээс далдчихсан, хаалганы цаагуур нуугдсан, нүдэндээ гунигтай байдаг юм гэж хэлж байлаа.
Цааш алхахад нэг өрөөнд хүүхэд уйлах чимээнээр хартал, нэг гэр бүлийн ах дүү хоёр хүүхэд байв. Ах нь ханиадтай учраас уйлж байв. Харин нөгөө талын орон дээр нэг ой хоёр сартай дүү нь унтаж байсан юм. Ах дүү хоёр нэг айлаас хамгаалах байранд ирсэн гэх бөгөөд ээж аав нь хаяад явсан гэх харамсалтай мэдээг бидэнд хэлэв.
image
Хүүхэд эхээс төрсөнөөс хойш амьдралынхаа алхам бүрээс хөгжиж, тархиндаа мэдээлэл цуглуулж тэр хирээрээ хүмүүжиж байдаг. Харин аливаа хэлбэрийн хүчирхийлэл нь хүүхдийн тархины хөгжлийг үгүй хийхээс гадна янз бүрийн айдас, бодол, сэтгэл гутрал, аливаа зүйлд донтох зэрэг үйлдлүүдэд хүргэдэг байна. Иймээс хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүр өөр хоорондоо харилцан адилгүйгээр зан авир гаргадаг бөгөөд сэтгэл гутрал, аймшигт болсон явдлыг мартахын тулд янз бүрийн занг гаргаж байдаг аж. Эдгээр олон хүүхдүүдийн ард гэр бүл гэж бий. Хүүхэд гэр бүлийн хүрээнд хамгаалагдаж, эрүүл саруул өсөж, аливаа хэлбэрийн боловсролыг эзэмшиж, хайранд өлгийдүүлэн өсөх учиртай.
Гэтэл эдгээр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдэд том хүний ухамсаргүй үйлдлийн золиос болж, насан туршдаа бие болон сэтгэл зүйн шархтай үлдсэн ч түүнийгээ давж гарахын тулд хичээж байна. Тэд өдөр бүр сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, өөрсдөө өөрсдийгөө засаж бие хүн болохын тулд бяцхан биеэндээ баймгүй их тэвчээр, хатуужил гарган цаашдаа гэрэлтэх ирээдүйн төлөө тэмүүлж байна.
image
-ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙН ТОО 3000 ГАРУЙГААР НЭМЭГДСЭН-
Хүүхдийн тусламжийн утас 108-ийн захирал С.Отгонсүрэн
-Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн тусламж үйлчилгээний 108 утасны үйлчилгээний төв 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тавдахь жилдээ олон мянган хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлсээр ирлээ. Хүүхдүүдээс ирэх дуудлага мэдээлэл тусгай програмаар явагддаг. Энэхүү программ маань таван төрлөөр мэдээллийг ангилж, төрөлжүүлдэг. Жил бүр хүүхдийн тусламж үйлчилгээ авдаг төрөл харилцан адилгүй байна. Ангилахдаа бид нар хүүхэд хамгааллын, хүүхдийн эрхийн зөрчлийн, мэдээлэл зөвөлгөө, бусад хэмээн хуваан авч үздэг. Сүүлийн жил хүүхдийн эрхийн зөрчлийн, хүүхэд хамгааллын дуудлага нилээн ихэсч байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй хариьцуулахад нэг дахин, яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай дуудлага 300 мянга шахуу тоогоор нэмэгдсэн байна.
-Дуудлага ирсэн даруйд танай ажилчид тухайн хүүхдийн байгаа орчинд очиж үйлчилгээ үзүүлж, үнэлгээ хийдэг гэж байна. Энэ талаар?
-108 утсанд ирсэн мэдээллийг шалгах болон тусламж үзүүлэх яаралтай тусламжийн алба ажиллаж байгаа. Энэхүү яаралтай тусламж маань нэг жолооч нийгмийн ажилтан нар 24 цагийн турш үйлчилгээ үзүүлсээр байна гэв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хар тамхи худалдаалж, борлуулдаг бүлэглэл бий болж, залуус

“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам

Д.Дагвадорж: Элдэв тавилт, пялдагдалт надад байдаггүй

Б.БАТЗОРИГ ЭХНЭРТЭЭ, Ч.УЛААН ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮД…

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

Хайртай залуугийнхаа гарт амиа алдах бүсгүйчүүдийн нас

Сэтгэгдэл бичих