2016 оны драфтын 26 дахь сонголтоор Филадельфиа 76 багт драфтлагдаж байсан Фуркан Коркмаз багтайгаа хоёр жилийн гэрээгээ сунгалаа.
Шидэгч Ж.Ж.Рэдикээ алдсан Филадельфиа 76 баг Кайл Корвертэй мөн гэрээ байгуулж чадаагүй бөгөөд дахин нэг шидэгчээ алдахыг хүссэнгүй.
Эхний улиралдаа 14 тоглолтод оролцсон Фуркан Коркмаз өнгөрсөн улиралд 48 тоглолтод оролцож 5.8 оноо, 2.2 самбар дунджилж 40 хувьтай довтолж, холын зайнаас 32.6 хувьтай шиджээ.


Филадельфиа 76 багийн бүрэлдэхүүн:
- Жоел Эмбийд
- Бэн Симмонс
- Тобиас Харрис
- Аал Хорфорд
- Грег Монроу
- Жош Ричардсон
- Иона Болден
- Жэймс Эннис
- Амир Жонсон
- Фуркан Коркмаз
- Шэйк Милтон
- Раул Нето
- Кайл О’Күйнн
- Майк Скотт
- Мариал Шэйок
- Зайрь Смит
- Матиссе Тибулле
П.Хатансайхан
Сэтгэгдэл бичих