» » Монгол бол Холбооны Улс биш ээ !!!

Монгол бол Холбооны Улс биш ээ !!!

Төрийн ёслол, дэг журам оршином уу, эс оршином ууХүн гэдэг амьтан энэ хорвоог туулахдаа ёстой юм юм л үзэх ажээ. Ялангуяа Монгол эх оронд маань өөр хаана ч үзэхгүй, сонсохгүй сонин хачин солиу гажуу их байна аа.
Өнөөдөр "Цагийн хүрдээр" Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Ховд аймагт айлчилж байгааг харууллаа. Бүр мэл гайхаж, цэл хөхрөв гэдэг юм боллоо. Ерөнхийлөгчийг эгээ л Ховд нэртэй тусгаар Улсад айлчлуулж буй мэт цэрэг жагсааж, улаан хивс дэвсэн маш өндөр хүндэтгэлтэй хүлээж авч байна. 
Хамгийн гайхалтай нь Ховдод төдийгүй Монголд ганцхан Засаг дарга эмэгтэй өөрөө У.Хүрэлсүхийг улаан хивсэн дээгүүр хүндэтгэлтэй гэгч авч явж, ёслол үйлдүүлэв. Яг л Путин Ши Жин Пинг Москвад, Ши дарга Лула дэ Силваг Бээжинд угтан авсан шиг юм боллоо. Дараа нь ордондоо хүлээн авахдаа ТОМ ШИРЭЭНИЙ нэг талд Ховдын Засаг дарга тэргүүтэн, нөгөө талд Ерөнхийлөгч, түүнийг дагалдан очигсод залрах ажээ. Яг л хоёр гадаад орны төлөөлөгчид хэлэлцээ яриа хийж буй мэт...ганганах уу гунгунах уу...
 
Хөөш, дэлхийн хаана ч улсын тэргүүн нь нэг муждаа очиход ийм ёслол үйлддэггүй юм аа. Бүр авторитар дэглэмтэй гүрэнд ч ийм юм харахгүй дээ. Харсан бол хэлээрэй?
 
Та Цэдэнбал гуай эсвэл Батмөнх гуай нэг аймагт очиход ийм ёслол болж байсныг харсан уу, дуулсан уу ? За лав энэ жүжгийг Улаанбаатар дахь ДИПКОРПУС үзээд гайхан шоглох нь дамжиггүй.
Тэгээд бодлоо. Энэ Монгол Улсад өөрийн нь төвшин, хэмжээнд мөрдөх, таарч тохирсон ёс журам, түүнийг дарга нарт мөрдүүлэх байгууллага байдаггүй юм байна. Байдаг гэвэл дандаа алдагддаг нь эрхтэн дархтнуудын ДУРААР АВИРЛАХ үйлдлээс үүдэлтэй юм байна гэж.
Энэ тохиолдолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийм хүндэтгэл үзүүл гэж шахаагүй нь ойлгомжтой. Төрийн ёслолын журамд ч байхгүй дээ. Харин Ховдын шинэхэн Засаг дарга л СҮР ХҮЧ үзүүлж, Ерөнхийлөгчөө НЭН ХҮНДЭТГЭСЭН хэрэг л дээ. Тэгэхдээ миний энэ үйлдэл болох болов уу үгүй болов уу, ийм жишиг байдаг уу үгүй юү, төрийн ёслолын журамд заасан уу үгүй юү, Ховд УЛС уу аймаг уу гэдгийг даанч бодсонгүй нь нэн шог агаад эмгэнэлтэй. Ерөөс цааш харвал нимгэнхэн хүн эсвэл дураар аашлагч түшмэд гэдэг нь харагдав.
 
Цэргийн талаасаа зэвсэгт хүчний командлагч гэдгээр нь Ерөнхийлөгчид арми тэгж ханддаг байж болох ч Ховд аймаг бол ЦЭРГИЙН БААЗ биш билээ. Тэгээд ч Ерөнхийлөгч очих бүрт улаан хивс, цэргийн жагсаал болдог цэргийн ёс ОЛОН УЛСАД ховор шүү.
 
Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Иракт ч юм уу Афганистанд цэргээ эргэн очиход УЛААН ХИВСНИЙ ёслол болж байв уу? Үгүй шүү дээ. Монголчууд юм л бол Америкийг эшилдэг болохоор л үүнийг дурдаж байна. Түүнээс Монголтой жиших улс энэ дэлхийд ховор л доо.
За тэгээд эцэст нь ийм сүржин шог үйлдлээ цаашид больчих оо гэж хэлэх гэсэн юм. Үргэлжилбэл очсон аймаг бүр чинь Ховдтой ӨРСӨЛДӨӨД энэ ёслол улам ТӨГӨЛДӨРЖИЖ Ерөнхийлөгч Та зовох болно оо,  Хүрэлсүх ээ
 
МОНГОЛ БОЛ ХОЛБООНЫ УЛС БИШ ЭЭ !!! 
Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Т.Залаа-Уул

http://www.bolod.mn/News/245716.html







скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭД

Ц.Туваан төрийн эрхэнд халдах уу

АНУ-ын стратегийн 17 дахь түнш нь Монгол болов

Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын хүрээнд 30 мянган эмэгтэй

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий

Сэтгэгдэл бичих