» ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТ 75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТ 75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан болон бусад албаны хүмүүс 2025.08.15-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллав.Энэ үеэр тус аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэх, шинээр барих төслийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үйл явцтай танилцав. Уг төсөл нь БНПУ-ын 3.25 сая Еврогийн хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга, шугам сүлжээний угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.Тус цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах зорилгоор ашиглагч байгууллага болох УС-ДУ ОНӨААТҮ газрын инженер, техникийн ажилтнуудыг Польш улсад онолын болон дадлагын сургалтад хамруулан, бэлтгэж байна.Төслийн ерөнхий гүйцэтгэгч“Смарт вэйст технолоджис” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгч компаниар “Грөвинг Валю” ХХК тус, тус ажиллаж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын норм дүрмийн дагуу хяналт тавьж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хилээр нэвтрэх барилгын материалуудын химийн нэгдэл,

МОНГОЛ, ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨР, ХУВИЙН

“Барилга байгууламжийн чанар улсын форум-2023" боллоо

ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭД

Булган аймгийн Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСВИЙН АСУУДЛААР

Сэтгэгдэл бичих