
"Така Томо” япон хэлний сургалтын төв үүсэн байгуулагдаад 10 жил болж байна. Ийнхүү 10 жилийнхээ ойн хүрээнд энэ 9-р сарын 5, 6-ны өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд "Bluemon” төвийн 1 давхарт "Япон улсад ажиллангаа сурцгаая” боловсролын өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн "ЯПОН УЛСАД АЖИЛЛАНГАА, СУРЦГААЯ” боловсролын өдөрлөг хүрэлцэн ирсэн хүн бүрд бэлэгтэй гэдгээрээ онцлогтой юм байна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр 300,000 төгрөгийн эрхийн бичиг, гарын бэлэгтэй аж. Ер нь "Тако Томо” япон хэлний сургалтын төв нь бусдыгаа бодвол виз гаралт өндөр, төлбөрөө жилээр болон хувааж төлөх боломжтой. Японы төв хотуудад байрлалтай их сургууль болон хэлний сургуулиуд оролцох давуу талтай аж.


Сэтгэгдэл бичих