» » АПУ компанийн захирал П.Батсайханы өмд 270 сая төгрөгийн үнэтэй

АПУ компанийн захирал П.Батсайханы өмд 270 сая төгрөгийн үнэтэй

АПУ компанийн захирал П.Батсайхан 75 мянган ам.долларын буюу 270 сая төгрөгийн үнэтэй Chrome Hearts брэндийн тусгай загварын өмд өмсөж сошиал орчинд олны анхаарлыг татлаа. Зарим нь "Монголын бизнесийн томчууд дэлхийн баячуудын түвшинд хувцасладаг болж” хэмээн бахархах маягтай бичиж байгаа бол, нөгөө хэсэг нь бүр тооны машин гарган, "энэ өмд бол архиар бол 9015 шил "Эдэн"-тэй тэнцэж байна” хэмээн хошигнож байна.
Гэвч асуудал зөвхөн үнэтэй хувцас өмссөн эсэхэд бус, түүний цаана оршиж буй нийгмийн шударга ёсны тухай юм. Монголын олон мянган ажилчид өдөр шөнөгүй ажиллаж, амьдралаа арайхийн залгуулж явахдаа тэрхүү үнэтэй өмдний өртөгтэй тэнцэх цалинг бүтэн жилдээ ч авч чадахгүй. Харин захирал нь компанийнхаа ашгийг хуваалцах бус, тансаг хэрэглээний театрын гол дүр болж, "хөдөлмөрийнх нь шимийг сорсон” дүр зураг сошиалын дэлгэцнээ тодорч байна.
Ийм нөхцөлд шударга хөдөлмөрийн үнэлэмж, тэгш боломжийн талаар ярих нь утгагүй мэт. Эсрэгээрээ, бид баячуудын "супер тансаглалын шоу”-г үзэж, алга ташихаас өөр сонголтгүй үзэгчид болон хувирч байна уу гэх асуулт олон нийтийн дунд эрхгүй төрөхөд хүрлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Дэлхийн толгой тэрбумтны хүү мөнгөний талаар юу ярив?

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРЫГ ХӨДӨЛМӨРИЙН

Х.Нямбаатар: "Капитал" банкны 118 тэрбумын эд хөрөнгийг

“ЭРДЭНЭС СИЛЬЕР РЕСУРС”-ИЙН ЗАХИРАЛ Т.МӨНХБАЯР НЯЛХ АМРАГАА

"Нарантуул" зах наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд

“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99 мянга 999

Сэтгэгдэл бичих