Өнгөрсөн амралтын өдөр ЭМДЕГ, НДЕГ-ын удирдлагуудад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас "Капитал" банкны өөрийн эзэмшил болон барьцаанд байсан хөрөнгийн жагсаалтыг танилцуулсан. Эдгээр хөрөнгийг хоёр санд шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас 118 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий энэхүү эд хөрөнгийг хуулийн дагуу хуваарилж өгөхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. ЭМДЕГ-ын одоо авах төлбөр нь 91.9 тэрбум. НДЕГ-ынх 74.3 тэрбум. 118 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь задалбал 52.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний зориулалттай 44 барилга, 1.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий долоон үйлдвэр, 32 тэрбум төгрөгийн 46 орон сууц, 26.6 тэрбумын 82 газар, 2.3 тэрбумын дөрвөн зоорь, 656 саяын өртөгтэй дуусаагүй барилга гурав, 228 саяын үнэтэй хөдөө аж ахуйн ферм долоо, 564 саяын үнэтэй агуулах, граж зургаа байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг хоёр санд хувааж өгөхөөр цаана нь 49 тэрбум төгрөгийн төлбөр үлдэж байгаа. "Капитал" банктай холбоотой хөрөнгүүдийг илрүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага хийж байгаа. Энэ ажлын үр дүнгээр үлдэгдэл төлбөрийг барагдуулна" гэлээ.
Х.Нямбаатар: "Капитал" банкны 118 тэрбумын эд хөрөнгийг НДЕГ, ЭМДЕГ-т шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих