» » М.БАДАМСҮРЭН ДЭРГЭВЭР ЖИРГЭРҮҮ УРГАМЛЫГ УРД ХӨРШИД ДАМЛАЖ, ХӨЛЖСӨН ҮҮ

М.БАДАМСҮРЭН ДЭРГЭВЭР ЖИРГЭРҮҮ УРГАМЛЫГ УРД ХӨРШИД ДАМЛАЖ, ХӨЛЖСӨН ҮҮ


            Засаг даргын суудлаас “Засаг ноён” болсон чамгүй олон улстөрч бий.   Түүний нэг нь УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн.  Тэр  анх “НИК” болон “Магнай трейд” ХХК-ийн Дорнод дахь шатахуун түгээх газрын түгээгч байсан. Улмаар 2008 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2013 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч болж, 2015 онд Засаг даргаар хэл ам, хэрүүл шуугиантай томилогдсон. Түүнээс хойш Засаг даргын зөөлөн сэнтийгээсээ босоогүй. Үндсэндээ, орлогч байсан хоёр жилийг нь оруулж тооцвол, М.Бадамсүрэн Дорнод аймагт 11 жил засагласан нэгэн. 

        М.Бадамсүрэн 2023 онд АТГ-т хөрөнгө, орлогоо тайлагнахдаа 228 сая төгрөгийн нэг орон сууц, нэг хашаа байшин, 33 сая төгрөгийн “Prius”, 138 толгой мал, банканд 55 сая төгрөгийн хадгаламжтай, хувьцаа эзэмшдэг компанигүй, хувьдаа бизнесгүй гэж мэдүүлжээ. Харин нэр дээрээ нэлээд газартай буюу нэг га нэг газар, 699м2 нэг газар, 700м2 долоон газар, 750м2 хоёр газартай гэж тайлагнасан байна. Газрыг нь эс тооцвол М.Бадамсүрэн ямба эдлээд 11 жил болж буй ч тун ядуу харагдахыг зорьжээ. Тэгвэл М.Бадамсүрэн АТГ-т тайлагнасан шигээ, ард түмэнд харагдаж буй шигээ “ядуу” нэгэн биш ажээ.
    Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн нэр дээр “Их ташгай” гэж компани бий. М.Бадамсүрэн “Иш ташгай” ХХК-ийг 2005 онд өөрийнхөө нэр дээр байгуулж, төрсөн эгч М.Наранжаргалынхаа нөхөр Д.Мягмарсүрэнг гүйцэтгэх захирлаар нь ажиллуулж байсан. Улмаар 2021 онд эхнэр Бибишийн Одгэрэлийгээ гүйцэтгэх захирлаар нь томилжээ.

         Тэгвэл “Их ташгай” ХХК нь Дорнод аймгийн Булган сумаас зүүн урагшаа Өндөр хошуу багийн нутагт 231 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшдэг. Мөн Дорнод аймгийн Халх гол сумын Ташгай багийн нутаг буюу Буйр нуурын зүүн эрэг дээр 5000м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшдэг.

             М.Бадамсүрэн “Иш ташгай” ХХК-аараа Дорнод аймгийн Халхгол суманд 2008 онд дэрэвгэр жиргэрүү ургамлын 30 тонн үндсийг түүж, ашиглах улаан буудай тариалах зөвшөөрөл БОАЖ-ын яамнаас авч байжээ. Гэтэл дэрэвгэр жиргэрүү ургамал нь алт, нүүрснээс дутахааргүй урд хөршийнхөнд үнэлэгддэг ховор ургамлын жагсаалтад ордог тул чамгүй өндөр өртөгтэй байгалийн баялаг юм.

         Угтаа бол эмийн ургамлаар ашигладаг нэн ховор дэргэвэр жиргэрүү ургамлыг  их хэмжээгээр түүж, урд хөршид дамладаг цаг үед уг ургамлыг М.Бадамсүрэн “Их ташгай” компаниараа дамжуулан ашиглах зөвшөөрөл авч, түүнийгээ дамласан байж болзошгүй. Цаашлаад М.Бадамсүрэн гол бизнесээ буюу Буйр нуурын эрэгт 5000м2, Булганы талд 230 га газартай “Иш ташгай” ХХК-аа АТГ-аас ч, ард түмнээс ч нуусныг хууль хяналтынхан хараагүй өнгөрөөгүй нь лавтай.
       УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн 10 гаруй жил Дорнодод засаглахдаа төрөл төрөгсдөө төрийн албанд татсан түүхтэй. Тодруулбал, түүний аав Л.Мягмарсүрэн Дорнод аймаг дахь Ялалтын музейн захирлаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс тэтгэвэртээ гарсан. Харин төрсөн эгч М.Наранжаргал Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын VIII сургуулийн захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа. Үндсэндээ Л.Бадамсүрэнг Засаг даргын орлогчоор томилогдсноос нь хойш төрсөн эгч нь захирал болсон гэсэн үг. Харин төрсөн дүү М.Бадамжав нь 2016-2024 он хүртэл Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Төлөөлөгчөөр суухдаа М.Бадамжав төрийн тендерээс “тоншоод” авсан баримт бий. Тодруулбал, М.Бадамжав “Талын амт” ХХК-аараа Халх гол сумынхаа ЗДТГ-т малын вакцин тарилгын хашаа, угааврын ванн нийлүүлэх тендерийг авч байсан. Халх гол сумынхаа ЗДТГ-т нүүрс нийлүүлэх тендерүүдэд оролцдог ажээ.
    Ийн УИХ-д анх гишүүнээр суухдаа төрийн албанд мерит зарчмаар шат ахисан гэх имиж бүрдүүлсэн М.Бадамсүрэн 10 гаруй жил Дорнодод засаглаж, төрийн албанд төрлийнхнөө төвхнүүлж, нэн ховор ургамал дэргэвэр, жиргэрүүг түүх зөвшөөрөл авч, түүнийгээ дамлаад  түрүүвчээ түнтийлгэж амжжээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт 150 ортой цэцэрлэг

ГАДНЫН КОМПАНИД ОЛГОХ ГАЗАР ОЛГОЛТЫГ “ГААРУУЛСАН” ГЭХ

АРАВ ГАРУЙ ЖИЛ АШИГЛААГҮЙ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ЦУЦАЛЖ

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЭРБУМТАН ЗАХИРАЛ Т.БАТМӨНХ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга дэрвэгэр жиргэрүү “наймаалсан”

Хотын даргын ОРЛОГЧ эрүүгийн хэрэгт ХОЛБОГДОЖ байжээ

Сэтгэгдэл бичих