» » ГАДНЫН КОМПАНИД ОЛГОХ ГАЗАР ОЛГОЛТЫГ “ГААРУУЛСАН” ГЭХ ДУНДГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД

ГАДНЫН КОМПАНИД ОЛГОХ ГАЗАР ОЛГОЛТЫГ “ГААРУУЛСАН” ГЭХ ДУНДГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД


          Жил бүрийн аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дундговь аймаг сүүл мушгидаг. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр төсөв, санхүүгийн асуудлаас болж хөгжлөөс хоцорсон гэх бэлэн тайлбартай. Гэвч Дундговь аймагт газар эзэмшдэг гаднын компаниуд гаарч, газрын баялагийг нь “түүх” атал тус аймаг хөгжлөөрөө 21 аймгийн адагт орж байгаа нь дэндүү хачирхалтай.
        Өнгөрсөн хугацаанд тус аймгийн газар нутаг дээр газар эмших болсон гаднын компаниудыг танилцуулбал,
       1. “Ю Пи Си гурван сайхан лэнд холдингс” ХХК Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багт 1,287,671,895м2 буюу 128,767 га газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд Гурвансайхан сумын Засаг дарга Э.Адъяабаатарын захирамжаар ашиглах эрхтэй болсон. Доорх зургаас “Ю Пи Си гурван сайхан лэнд холдингс” ХХК-ийн газар нь Гурвансайхан сумын нийт газар нутгийн талтай нь тэнцэж байгааг харж болно.
      2. “Ю пи Си дэлгэр цогт лэнд холдингс” ХХК Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р багт 741,222,439м2 газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд Дэлгэрцогт сумын Засаг дарга М.Баярсүхийн захирамжаар ашиглах эрхтэй болсон.
      3. “Ю Пи Си сайн цагаан лэнд холдингс” ХХК Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1, 2, 3-р багт нийт 566,999,997м2 газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргилын захирамжаар ашиглах эрхтэй болсон.
      4. “Ю Пи Си дэрэн лэнд холдингс” ХХК нь Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багт 545,183,412м2 газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшингийн захирамжаар ашиглах эрхтэй болсон.
       5. “Ю Пи Си адаацаг лэнд холдингс” ХХК нь Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багт 405,655,114м2 газрыг 2022 оны тавдугаар сарын 5-нд Адаацаг сумын Засаг дарга Ч.Уранчимэгийн захирамжаар ашиглах эрхтэй болсон байгаа юм. Нэг ёсондоо нэг “эзэнтэй” нэг компани нэг аймгийн газар нутгийн тэн хагаст эзэн суучихсан байгаагийн тод жишээ энэ юм.
         Харамсалтай, үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн нутгийн удирдлагууд нь хяналт тавих нь битгий хэл өөрсдөө хууль бус газар олголтын хэргээр хуулийн байгууллагын хаалга татаж яваа билээ.

БУСДАД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОСОН ГЭХ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ

         Тодруулбал, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар газар олгосон гэх мэдээлэл бий. Тодруулбал, тэрбээр С гэх компанид 2000 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Улмаар түүнийг эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

     Тэрбээр 1980 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Комюьютерийн програм хангамжийн инженер мэргэжилтэй, Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн байна. 2001-2003 онд "Ньюфийл" ХХК-д инженер, 2003-2005 онд "КЭПСА" ХХК-д захирал 2007-2012 онд  "Сатилайт Повер" ХХК-д ерөнхий захирал, 2012-2014 онд Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх, 2017-2020 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2020 оноос  Дундговь аймгийн Засаг даргаар тус тус томилогдон ажиллаж байгаа. Мөн тэрбээр 2012 оноос Дундговь аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, 2015 оноос Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, 2012-2016 онд Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2020 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2017 оноос одоог хүртэл Дундговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын тэргүүний ажилтан, Барилга хот, байгуулалтын яамны тэргүүний барилгачин цол хүртэж байжээ. Ц.Мөнхбат нь хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ 231 сая 884 мянган төгрөгийн орлоготой, 450 сая төгрөгийн орон сууцтай, 20 сая төгрөгийн машинтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 48 сая төгрөгийн малтай, гурван тусгай зөвшөөрлийн эрхтэй хэмээн мэдүүлсэн байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ББСБ-ААР ИРГЭДИЙН МӨНГИЙГ “ХҮҮЛДЭГ” ҮҮ

          Харин Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнийн хувьд мөн л тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэх намтартай нэгэн. Тодруулбал, 2011 онд Дундговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж. 2014 онд Дундговь аймгийн Засаг даргаар сонгогдсон байдаг. Улмаар 2020 оноос хойш аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа. Үндсэндээ бол түүний хувьд 10 орчим жил удирдах албан тушаал хашсан хүний хувьд хаана ямар хуудуутай шийдвэрүүд гарч байгаа вэ гэдгийг хангалттай мэдэх туршлага, эрх мэдэл байгаа юм.
        Цаашлаад Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Од-Эрдэнэ хөрөнгө орлоготоо Банк бус санхүүгийн байгууллагатай хэмээн мэдүүлсэн байдаг. Тодруулбал, тэрбээр Дөрвөн уул ХК, , Эрдэнэс таван толгой ХК, Молор-Од шоп ХХК, Стар кредит ХХК-д хувь эзэмшдэг. Түүний хувь эзэмшлийн Стар кредит компани банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ингээд харахаар улс төрийн албан тушаалтан банк бус санхүүгийн байгууллагаар иргэдийн мөнгийг “хүүлдэг” бололтой.
      Үндсэндээ хөгжлөөрөө 21 аймгийн хамгийн сүүлд  жагсдаг Дундговь аймагт сэтгэлтэй, зүтгэлтэй удирдлагууд байсангүй.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой 2024

2022 ОНД ХАЛАГДСАН ЗАСАГ ДАРГА ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АЖЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн

СҮХБААТАР АЙМАГТ 4.7 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ӨӨРСДИЙН БАЙРТАЙ

Сэтгэгдэл бичих