» » Б.Дэлгэрсайхан: Богд уулыг нүхлэх дээрээ хүрэх юм бол ард иргэдээсээ асууна

Б.Дэлгэрсайхан: Богд уулыг нүхлэх дээрээ хүрэх юм бол ард иргэдээсээ асууна

Богд уулын 5.4 их наяд төгрөгөөр нүхлэх асуудлаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
Олон улсын жишгээр 5.5 их наяд гэж төсвийг нь тавьсан юм билээ. Бид дотооддоо судалгаа хийсэн. Энэ ажлыг хамгийн хямд хийдэг газар бол Хятад улс. Тэд ийм хэмжээний ажлыг 700-800 сая долларын өртгөөр хийнэ гэж байгаа. Олон улсын үнээр нь тендер зарлагдсан.
Төслийн хүрээнд байгаль орчны судалгаа давхар хийгдэж байгаа. Нарийвчилсан судалгааны үндсэн дээр ажил эхэлнэ. Өнөө маргааш ухаад эхэлнэ гэсэн үг биш. Хүлээх үр дүнгийн тухайл бидний төсөөлсөн шиг байх уу? гэхчлэн. Тиймээс ард иргэдээсээ асууна.
1981 онд ЗХУ-ын үед хийсэн судалгаа байдаг. Дараа нь Н.Энхбаярыг ерөнхий сайд байх үед энэ асуудал яригдсан байдаг. Тиймээс энэ бол шууд нэг хүн шийддэг асуудал биш. Гадуур улсын төсвийн гуравны нэгийг нүхэнд хийх гэж байна гэж пи ар хийж байгаад үнэндээ харамч байна. Бид нарийвчилсан судалгаа хийсний дараа та бүхэнд үнэн зөв мэдээлэл өгнө. Энэ төслийг хэрэгжүүлэх дээрээ хүрэх юм бол ард иргэдээсээ асууна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

"Чингис хаан" музейн нээлтээ хийж,Есөн хөлт цагаан туганд

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН

Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд

МАНЗУШРИ ХИЙДИЙГ ЖИЛД 1.3 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ АЯЛАЛ

Богд хааны тухай түүхэн үзэсгэлэнг дэлгэнэ

Засгийн газар ээлжит бус хурал зарлалаа

Сэтгэгдэл бичих