» » “Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв-10” нь"Эрүүл аюулгүй ажил-бидний суурь эрх” уриатай

“Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв-10” нь"Эрүүл аюулгүй ажил-бидний суурь эрх” уриатай


ХАБЭА-н сарын аяны хүрээнд байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь Хан Уул дүүргийн Улаан загалмайн хорооны гишүүн байгууллагаар элсэж  2023-2024 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Энэхүү хамтран ажиллах гэрээгээр "ХҮТ-10" нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн ажилд хамтран ажиллах бөгөөд Улаан загалмайн хорооны зүгээс нийт ажилтнуудад анхан шатны тусламж үзүүлэх, гамшгийн дадлага сургуулилт, ХАБЭА-н сургалтуудыг тогтмол зохион байгуулан ажиллахаар болсон. Сургалтын төлөвлөгөөний дагуу 2023 оны 04-р сарын 13-нд “Анхны тусламж үзүүлэгчийн сургалт ,суурь амилуулах тусламж“ сэдэвт онол практик хосолсон 4 цагийн сургалт амжилттай зохион байгуулагдаж, нийт ажилтнууд Улаан загалмайн хорооны гишүүний үнэмлэх болон Анхны тусламж үзүүлэгч бэлтгэх сургалтанд хамрагдсан гэрчилгээгээ гардаж авлаа.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны

“Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэд ажил олгогчийн анхаарах

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” аян

“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХАБЭА” АЯНЫ ХҮРЭЭНД АЖИЛ

"БАРИЛГЫН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ"

ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛАН

Сэтгэгдэл бичих