» » “Тогтвортой хөгжил-хүрээлэн буй орчны инженерчлэл 2023” Олон Улсын Эрдэм Шинжилгээний хурал боллоо

“Тогтвортой хөгжил-хүрээлэн буй орчны инженерчлэл 2023” Олон Улсын Эрдэм Шинжилгээний хурал боллоо

      Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуультай жил бүр хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлыг “Тогтвортой хөгжил-хүрээлэн буй орчны инженерчлэл 2023” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус хуралд ОСНААУГ -ын Инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дулааны инженер З.Дагдан "Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны инженерчлэл 2023" эрдэм шинжилгээний хуралд "Дулааны холигч насосны зангилааны шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж мэдээлэл өглөө. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, хотжилт, үйлдвэржилтийн хурдацтай хөгжил зэргээс үүдэн хүрээлэн буй орчны инженерчлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх судалгаа, бодлого, төсөл хөтөлбөр болон дэвшилтэд техник, технологи, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх, тодорхой шийдэл, санал санаачилгуудыг дэвшүүлэхэд оршиж буй юм. Хурлаар ус, эрчим хүч, байгалийн нөөцийн оновчтой, хэмнэлттэй төлөвлөлт, угсралт, ашиглалт, Усны эх үүсвэр, ус цэвэрлэгээ, Бохир ус цэвэрлэгээ, ариутгах татуурга, Бага ялгаралтай, сэргээгдэх эрчим хүчний байран эх үүсвэрүүд, Дулаан хамгаалалт ба халаалт, Дотор орчны чанар ба агаар сэлгэлт, Хог хаягдлын менежмент, Хаягдал боловсруулах технологи, Хаягдал-Эрчим хүч, Аюултай хог хаягдал сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал түүний гарц шийдлийн талаар холбогдох хүмүүс илтгэл тавьж мэдээлэл хийв.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар ОНӨААТҮГ-ын 2022

МАТЕРИАЛЫН ҮНИЙН ӨСӨЛТӨӨ ТООЦУУЛААГҮЙ, ХОЦОРСОН АЖ АХУЙН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ НАРТАЙ

АЗИЙН АРХИТЕКТОРУУДЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

"Барилгын Салбарын Хөгжлийн Чиг Хандлага" онол-практикийн

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ

Сэтгэгдэл бичих