Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар ОНӨААТҮГ-ын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэх уулзалт боллоо
Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, ОСНААУГ хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд ХСУХАТАҮЗЗ-ийн дарга Ж.БАТСУУРЬ "Зохицуулах зөвлөлийн 10 жилийн ажлын үр дүн, цаашдын зорилт" сэдвээр "ОСНААУГ ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр "Үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл, бэрхшээл, 2023 оны зорилт"-ын талаар илтгэл тавьж мэдээлэл өгөв. Мөн үеэр ОСНААУГ ОНӨААТҮГ-т хийгдсэн хяналт, шалгалтын дүн, үйл ажиллагаа, усны ухаалаг тоолуур, дэвшилтэт технологи нэвтрүүлэх тухай болон Монгол Улсын ундны усны чанарын судалгааны үр дүнгийн тухай танилцуулгыг тус тус хийж цаашид баримтлах бодлого үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж саналаа нэгтгэсэн юм.
Сэтгэгдэл бичих