» » Хүмүүс 141 хүртэл наслах боломжтойг тогтоожээ

Хүмүүс 141 хүртэл наслах боломжтойг тогтоожээ

Хүмүүс 141 хүртэл наслах боломжтойг тогтоожээ


Ирээдүйд хүмүүс одоогийнхоос хамаагүй урт наслах боломжтой болно гэж Жоржиагийн их сургуулийн туслах профессор Дэвид МакКарти хэлэв. Тодруулбал, эрчүүд 141, эмэгтэйчүүд 130 хүртэл наслах боломжтой гэв. Өнөөг хүртэл эрдэмтэд хүн амьдрах боломжтой хамгийн өндөр насыг 120 гэж үзэж байсан.
Хүний дундаж наслалт 100 жилийн өмнө одоогийнхоос хамаагүй богино байсан. Гэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хоол хүнсний чанар сайжирснаар дундаж наслалт тасралтгүй өсчээ. 2010 онд эрчүүдийн дундаж наслалт 78, эмэгтэйчүүдийнх 82 байсан. АНУ-ын шинэ судалгаа ч бас үүнийг онцолж буй юм. Анагаах ухааны дэвшил, шим тэжээлтэй хүнсний ачаар хүмүүс илүү өндөр наслах боломжтой болох нь.
Жан Луиза Калмент гэх Франц улсын иргэн 122 насалсан нь дэлхийн дээд амжилт юм. Тэр 1875 онд төрж, 1995 онд нас барсан. Нэгэнтээ телевизээр ярилцлага өгөхдөө тэрээр хэзээ ч өвдөж байгаагүй гэдгээ хэлж байжээ. Мөн чихэрт дуртай, 119 нас хүртлээ чихэр идсэн гэдэг. 1962-1963 онд буюу 87 насандаа тэр гэр бүлээсээ цор ганцаараа амьд үлдсэн. Улмаар 88 насандаа асрамжийн газарт очиж, 110 нас хүртлээ тэндээ амьдарчээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хүн яагаад зөнөдөг вэ?

А.Саранбаатар: Лам багшаас хэд наслах вэ гэж асуухын оронд

Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар,

Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр профессор

ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛОН ХООЛ ХҮНСНИЙ ТУСЛАМЖТАЙГААР

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

Сэтгэгдэл бичих