Харах мэлмий гэдэг бол хүний хамгийн чухал эрхтнүүдийн нэг юм. Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед хүмүүс дэлгэцтэй хэт ойр байх болсон. Энэ нь харааны бэрхшээлтэй болох гол шалгаан юм. Нүдний шил, линз зүүх нь нүдийг хамгаалах сайн арга хэдий ч хараа сайжруулахгүй. Харин дасгал сургуулилт болон хоол хүнсний тусламжтайгаар хараагаа сайжруулах боломжтой юм.
Хараагаа хамгаалах болон сайжруулах аргуудыг оролдож үзээд үр дүнг нь мэдрээрэй. Нүдээ амраах хараа болон тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
Хоол хүнсэндээ: Лууван, цөцгийн тос, загасны тос, ногоо, самар эдгээр хүнснээс түлхүү хэрэглэж хэвшээрэй. Эдгээр хүнс нь харанхуйд сайн харахад туслах ба хүнсэнд агуулагдах А амин дэм нь хараанд маш сайн байдаг.
Агаар салхинд гарч, алсыг ширт: Байгалийн гэрэл болон цэвэр агаар нүдэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бүх биед тустай. Аль болох гадуур их алх. Энэ бол эрүүл мэндээ дэмжих хамгийн сайн арга юм!
Нүдээ амраах: Өдөрт хэдхэн хором нүдээ аньж амраадаг зуршилтай бол. Нүдний булчинг амраахад 2 минут хангалттай байдаг! Цаг тутамд 2 минут нүдээ аньснаар нүдээ амраахаас гадна мэдрэлийн тогтолцоогоо ч амраагаад авах болно.
Хараа муутай байлаа гээд линз эсвэл нүдний шилийг байнга зүүж явах шаардлагатай гэсэн үг биш юм. Өдөрт ядаж хагас цаг ч болтугай нүдний шилээ тайлж байгаарай. Ингэснээр та илүү сайн хардаг болж байгаагаа анзаарах болно. Эрдэмтэд өдийг хүртэл нэг дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа юм – нүдний шил муу юу, сайн уу? Учир нь нүдний шилийг тогтмол зүүснээр хараа муудаж эхэлдэг шүү дээ.
Нүдний иллэг: Өдөрт дор хаяж 1 удаа нүдэндээ иллэг хийж бай. Нүдний иллэгийн ачаар цусны эргэлт сайжирч нүд бүрэн амардаг. Эцэст нь хараа илүү хурц болно.
Тогтмол завсарлага: Нүдээ үргэлж хэт ачаалалтай байлгаж болохгүй: 20 минут тутамд ажлаасаа түр холдоод алсыг ширт. Энэ зөвлөгөө нь холын хараа муутай хүмүүст хамгийн чухал юм шүү.
Мөн харааны дасгал хийж хэвших хэрэгтэй. Эрүүл зохистой амьдралын хэв маягийг баримталж буй өөрийгөө болон гэр бүлээ хайрладаг эрхэм уншигч та дараах алхмыг хэрэгжүүлээд үзээрэй.
Сэтгэгдэл бичих