
Тэрбээр АУ-ны доктор, дэд профессор, профессор цолтой. 1991 онд Анагаах Ухааны дээд сургуулийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр бакалавр, 1994 онд АУ-ны магистр, 2002 онд “Улаанбаатар хотын ундны усан дахь хлоржуулалтын дүнд үүсэх галогенжсан нэгдлийн судалгаа” сэдвээр Анагаах ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Тэрээр АНУ-ын Жонс Хопкинсын Блүүмберг НЭМС, Берекели, Өмнөд Калифорни, Мичиган НЭМС, Канадын Саймон Фрезер, Квинсийн Их сургууль, Английн London School of Hygiene &Tropical Medicine, Birmingham, Тайваны болон Сеүлийн Үндэсний их сургуультай хамтран НЭМ, орчны эрүүл мэнд, эх хүүхийн эрүүл мэндийн чиглэлээр 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ :
1992 - 1994 онд ЭМЯ-ны харъяа Халдваргүйтгэлийн төвд тасгийн эрхлэгч
1994 - 2003 онд Анагаах Ухааны Их сургуульд дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
2003 - 2009 онд Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эпидемиологи, биостатистикийн тэнхмийн эрхлэгч
2009 – 2018 онд Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал
2018 -2020 онд АШУҮИС-ийн магистрын цахим сургалт эрхэлсэн тэнхмийн эрхлэгч
2020 оны 7 сараас АШУҮИС –ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байв.
Сэтгэгдэл бичих