» » БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногоон нуур орчмын 4,2 га талбайд “1008” айлын орон сууцыг барьж байгуулах барилгын ажлын явцыг сайд Б.Мөнхбаатар газар дээр нь үзэж, танилцлаа.
Тус төслийн барилгын ажил 2022-оны 6-р сард эхэлсэн бөгөөд нийт 30 сарын хугацаанд хэрэгжиж дуусна.


“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айлын цогцолбор хорооллын төсөл юм.
“Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны хорооллын зураг төслийн захиалагчаар Барилга, хот байгуулалтын яам, захиалагчийн хяналтыг “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл хэрэгжүүлэх нэгж, ТЭЗҮ, Зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” тус тус ажиллаж, БНХАУ-ын Буцалтгүй тусламжийн 347.4 сая юанийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“Эко Яармаг-1” төслийн явцтай газар дээр нь очиж танилцана

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг 350 сая юанийн

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц

Сэтгэгдэл бичих