
Нийтдээ 1800 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг, 250 автомашины ил зогсоол, 1780 айлын дулаан зогсоол баригдахаар төлөвлөснөөс гадна ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилт нь нийт төслийн талбайн 50 хувь байна. Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг чиглэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор энэхүү дахин төлөвлөлт хийгдэх Хан -Уул дүүргийн 4 хорооны 8 дугаар хэсэг буюу Яармагийн замаас хойшоо "Хар хорин" худалдааны төв орчмыг чиглэн "Энхтайваны өргөн чөлөө" төв зам руу нэвтрэн холбогдох шинэ зам гүүр баригдахаар төлөвлөгджээ.
Одоогоор гэр хорооллын айлуудын газар чөлөөлөлтийн ажил дуусах шатандаа орж, барилгын газар шорооны ажил нь эхлээд байна.
Сэтгэгдэл бичих