» » А.Бүрэнбаатарын балаг өөрийгөө дэмждэг Үндэсний зөвлөлийнхөнөө ч чирч эхэлжээ

А.Бүрэнбаатарын балаг өөрийгөө дэмждэг Үндэсний зөвлөлийнхөнөө ч чирч эхэлжээ


МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдана. Хачирхалтай нь хурлаас ямар шийдвэр гарах нь тус телевизийн хормой барааддаг бүхэн болон уг телевизийг ашиглаж улс төрийн дөрөө хийдэг бүхэнд  хамааралтай бололтой.
 
Хурлаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт МҮОНРТ-ийн захирлаар А.Бүрэнбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулах уу, эсвэл АТГ-аас гаргасан шаардлагын дагуу холбогдох асуудлыг нь шийдвэрлэж, хариуцлага тооцох  уу гэдэг нь хүлээлт үүсгэж буй аж.
 
E2B1FB34-974F-4C5C-8A8C-0AAB7E441077
55627667-AA17-42BF-816B-6BF0024B0461
Яг нэг жилийн өмнө АТГ-т шалгагдаж, Аудитын шалгалтаар олон асуудал гарч ирэн хамт олноос түүнийг захирлаар ажиллуулахыг эсэргүүцэж байхад Үндэсний зөвлөлийн нэр бүхий гишүүд тодруулбал Сү.Батболдын төрсөн эгч С.Алтанцэцэг, МАН-ын гишүүн, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Өвөрхангайн уугуул, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, МАН-ын ахмадын хорооны дэд дарга В.Бат-Эрдэнэ, жүжигчин Онон, Ерөнхийлөгчийн Тамгын газраас шууд томилгоотой орж ирсэн Жавзандорж лам, “Саунд оф Монголиа” продакшны захирал Г.Уянга, зохиолч Х.Чилаажав “улаан хамгаал”-ж авч үлдэж байв. Хамгийн сонирхолтой нь “Саунд оф Монголиа” продакшны захирал Г.Уянга хуримын ордны захирлаар ажиллаад нэлээд хугацааг өнгөрөөжээ. Энэхүү албан тушаал нь төрийн албан тушаалд ордог бөгөөд МҮОНРТ-н өөрөө татгалзах өөрөө татгалзах ёстой байдаг ажээ. Гэтэл Г.Уянга Үндэсний зөвлөлийн гишүүнээсээ татгалзаагүй одоо хүртэл ажилласаар байгаа.  Албан тушаалд арай ядан тэссэн А.Бүрэнбаатар аван идэхийн төлөө амин хувиа хичээсээр эцэс сүүлдээ энэ байгууллага дампуурахад хүрээд буй нь үнэн гэлцэх.
321989893_1411442992593145_6181813835647417251_n
Мэргэжлийн ур чадвар үгүй, бүр мэргэшээ ч үгүй. Дарга дагаж, нутгархсан хүмүүсийн хүсэл дээр тоглож,  юу ч хийдэггүй А.Бүрэнбаатар гэгчийг хэн яах гэж энд байлгаад байдаг юм бол?
Монгол Улсын хэмжээнд цор ганцхан Үндэсний гэсэн тодотголтой телевизийн захирал А.Бүрэнбаатар орон даяар явагддаг Ерөнхийлөгчийн сонгуулийн  мэтгэлцээнийг анх удаа Үндэсний телевизээр явуулсангүй. Бүр олимп, дэлхийн аваргын ямар ч тоглолтыг шууд дамжуулсангүй. Ийм байхад Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тоглолтыг яриад ч хэрэггүй биз.
Орос Украйны дайн эхлэхэд ч таг чимээгүй, гүлдийв. Олон нийтээрээ Сүхбаатарын талбайд их хүйтэнд  жагсахад Олон нийтийн тодотголтой телевиз аанай л дүлий дүмбэ царайлав.  Гэтэл энэ байгууллагад 800 хүний бүрэлдэхүүнтэй асар том аппарат бүхий л мэдээллийн суваг дээр ажиллаж байдаг. Дээрээс нь  нийт Монголчуудаас сар бүр 1800-2500 төгрөг албан журмаар хурааж авдаг гэж байгаа. Ингээд зогсохгүй хэдэн тэрбумаар нь жилийн санхүүжилтээр төрөөр даалгаж, тог цахилгаан  болон бусад зардал нь ард түмний нуруун дээр ачаа болон тэгнэлдэж байдаг нь маргаангүй үнэн.
А.Бүрэнбаатар захирал аа!  МҮОНРТ-ийг Өвөрхангай аймагт өмчилж өгөхөө хэзээ зогсоох вэ? Жалгархсан хэдэн нөхдөөс МҮОНРТ-ийг салгах цаг болсон биш үү?
Нөгөө талаараа А.Бүрэнбаатар гэгчийн хамааралтай асуудал том жижиг гэхгүй олширч, адаг сүүлдээ хуулийн байгууллагуудад хог новш шиг хөглөрч байдаг болсон гэнэ. Хуурсаар хуурсаар худалч хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг. Учир нь АТГ-руу баривчлагдахдаа ч MNB рүү орох ёстой захиалгат гэрээг Өвөрхөнгай аймгаас сонгогдсон гишүүн Н.Чинзоригийн туслах асан өөрийн найз Давааням гэгчийн нэр дээр бүртгэлтэй 10 орчим компани, студиэр дамжуулсан гэх яриа ч бий. Энэ нь ч худлаа биш болохыг А.Бүрэнбаатарын тушаалаар “нэвтрүүлэг хийсэн” гэгдэх хүмүүс АТГ-т удаа дараа мэдүүлэг өгсөн нь нотолно. Бүр зарим нь А.Бүрэнбаатартай хамтдаа шалгагдаж байгаа гэлцэх. Байгууллагын нэр дээр авсан гурилаа худалдан борлуулсан, басхүү өвсний тендэрт орсон гээд тоочоод байвал нэлээд урт жагсаалт гарна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд АТГ-ын шийдвэрийг хэрхэн биелүүлэх бол. А.Бүрэнбаатараар МҮОНРТ-ийг дампууруулах уу, эсвэл…
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих таслан

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРЫГ ХӨДӨЛМӨРИЙН

“ЭРДЭНЭС СИЛЬЕР РЕСУРС”-ИЙН ЗАХИРАЛ Т.МӨНХБАЯР НЯЛХ АМРАГАА

ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл

Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргасан уу

Ө.Энхтүвшин: Мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байвал

Сэтгэгдэл бичих