» » НӨАТ: 1-10 баримт бүртгүүлээд сугалаанд хожвол 5 сая хүртэлх төгрөг авна

НӨАТ: 1-10 баримт бүртгүүлээд сугалаанд хожвол 5 сая хүртэлх төгрөг авна

НӨАТ: 1-10 баримт бүртгүүлээд сугалаанд хожвол 5 сая хүртэлх төгрөг авна
2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг сануулж байна.
НӨАТ-ын сугалааны шууд тохирол 2022 оны аравдугаар сарын 12-ны 13:00 цагт есдүгээр 1-30-ны хооронд бүртгүүлсэн төлбөрийн баримтаар явуулах юм.
Иргэд хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Та ebarimt аппликейшнаар сугалааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авах боломжтой аж.
Сугалааны тохирлоор урамшуулах олгох, түүнийг явуулах журамд зааснаар: 
Сугалаанд
  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарсан бол 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.
Сугалааны дугаарын найман цифр нь бөмбөлөг үлээлгэн тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшуулал буюу супер шагналыг олгох аж.
Та  51+ баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсөж, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь та 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгний урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах, нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого юм. 
Азтан танд нэмэлт урамшуулал өгнө. Таны амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно . Жишээ нь та Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцольё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957  төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орно.  




Эх сурвалж: МТАскачать dle 12.0

Холбоотой мэдээ

ЗГ: Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ойрын хугацаанд

М.АМАРБАЯР: “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд явагдана

НӨАТ: 359 мянга 171 иргэний 14,9 тэрбум төгрөгт эрсдэл

2019 оны НӨАТ-ын баримтыг нэгдүгээр сарын 8-ны өдрийг

Сэтгэгдэл бичих