» » НӨАТ: 359 мянга 171 иргэний 14,9 тэрбум төгрөгт эрсдэл тооцжээ

НӨАТ: 359 мянга 171 иргэний 14,9 тэрбум төгрөгт эрсдэл тооцжээ

Жил бүрийн хоёрдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд өгч эхэлдэг билээ. Татварын Ерөнхий газраас өнөөдөр НӨАТ-ын буцаан олголттой холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. 2019 онд 911 мянга 707 иргэний 146,1 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх тооцоо гараад байгаа юм байна.
Үүнээс 359 мянга 171 иргэний 14,9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон байна. Мөн 996 иргэний 2,1 тэрбум төгрөг хянагдаж байгаа аж. Ийнхүү хянагдаад шалгуур хангагдаж байвал дээрх 996 иргэнд НӨАТ-ын баримтын буцаан олголтыг олгох юм байна.
Тодруулбал, үүрэн холбооны оператор компаниудаас болон шатахуун түгээх станцуудаас нэг иргэн нэг өдөр их хэмжээний мөнгөн дүнтэй баримт оруулсан тохиолдлууд байгаа аж. Тиймээс эрсдэл тооцон, хянах ажлыг хийж байж буцаан олголтыг өгөх эсэхийг шийдэж байгаа юм байна.
Н.Батаа
Эх сурвалж: Updown.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Д.ОРГИЛ:Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 12 сард 756 тэрбумд

2019 оны НӨАТ-ын баримтыг нэгдүгээр сарын 8-ны өдрийг

СЗХ-ны дарга иргэний шүүхэд нэхэмжлэл гаргав

Сар бүр 76 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Төсөв 2020: УИХ-ын сонгуульд 20 тэрбум төгрөг зарцуулна

Татварын буцаалтыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэллээ

Сэтгэгдэл бичих