» » Зеленський: Киев энэ түрэмгийллийг ч даван туулах болно

Зеленський: Киев энэ түрэмгийллийг ч даван туулах болно

Зеленський: Киев энэ түрэмгийллийг ч даван туулах болно

Өчигдөр Оросын зэвсэгт хүчин Украины хотуудад пуужингийн цохилт өгсний улмаас 14 хүн амиа алдаж, 97 хүн шархаджээ. Киев хотын төв болон иргэний байгууламжууд халдлагад өртөж, хүн ам суурьшсан газрууд цахилгаангүй болсон байна.
Украины Ерөнхийлөгч Зеленський Оросын пуужингийн цохилт болсон газарт зогсон мэдэгдэл хийв. Тэрээр пуужингийн цохилт өгсөн Володимирская гудамж болон Тарас Шевченкогийн өргөн чөлөөний уулзварт бичигдсэн видео мэдэгдлээ даваа гарагт нийтэлжээ.
"Миний зогсож байгаа Киевийн уулзвар пуужингийн  цохилтын бай болсон. Эндээс 700 метрийн зайд Гэгээн Софийн сүмийн хонхны цамхаг байдаг. Москва ч үүсгэн байгуулагдаагүй байхад энэ сүм байсан юм" гэжээ. "Миний чанх ард тоглоомын талбай бий. Бас л пуужингийн цохилтын бай болсон" гэв.
"Тэд Украиныг 18-р зуун руу буцаамаар байна гэж ярьдаг ч өөрсдөө бүр ч эртний буюу зэрлэгүүдийн цаг үе рүү оччихсон. Харин Украин 21-р зуундаа байсаар байна. Түүх, уламжлал соёлоо алдсан террористуудын дайралтаас Киев амьд гарах болно" хэмээн Зеленський хэлжээ. Тэрээр цааш нь "Оросууд байлдааны талбарт Украины юуг ч дийлж чадахгүй, тиймээс Украины хотууд руу халдаж байна. Гэвч Украиныг айлгаж чадахгүй" гэсэн байна. 
Тэрээр эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудыг сэргээх ажил улс орон даяар үргэлжилж байна гэжээ.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ОРОН СУУЦ БАРИХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГУРВАН ТАЛТ “САНАМЖ

Украины сайтууд кибер халдлагад өртжээ

Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ

ГЕРМАНЫ САНГИЙН САЙД АМИА ХОРЛОЖЭЭ

Хоошорюү С.Бямбасүрэн туршлагатай сүмоч Тоёоношимаг давжээ

Путин: Жинхэнэ баатруудыг хамгаалах нь бидний ариун үүрэг

Сэтгэгдэл бичих