» » Хоошорюү С.Бямбасүрэн туршлагатай сүмоч Тоёоношимаг давжээ

Хоошорюү С.Бямбасүрэн туршлагатай сүмоч Тоёоношимаг давжээ

Хоошорюү С.Бямбасүрэн туршлагатай сүмоч Тоёоношимаг давжээ
Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн тавдахь бөх Рюүдэнийг давж 10 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг ганцаар хошуучилж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр Оношог давснаар зургаан даваа, таван унаатай болжээ. Харин Дайшохо Ч.Шижирбаяр Энход унаснаар хоёр даваа, есөн унаатай болж энэ сард 50-иас дээш хувийн амжилт үзүүлэх боломжоо алджээ.
Жюүрёо зиндаанд барилдаж буй Азүмарү С.Тодбилэг өчигдөр Кёокүцайсэйг өвдөг шороодуулж долоон даваа, дөрвөн унаатай болсон байна. Жюүрёогийн нэгт бичигдсэн тэрээр энэ сард 50-иас дээш  хувийн амжилт үзүүлбэл макүүчи буюу дээд зиндаанд дэвших болно. Жюүрёод барилдаж буй Чиёошима Г.Мөнхсайхан Такагэнжийг давснаар зургаан даваа, таван унаатай болсон бол Кирибаяма Б.Лхагвасүрэн Яагог давж долоон даваа, дөрвөн унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар мөн өчигдөр давснаар таван даваа, зургаан унаатай болжээ. Жюүрёог хошуучлагчдын хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан Миторюу Б.Төрболд өчигдөр Кайсэйд унаснаар найман даваа, гурван унаатай болсон байна. Сүмо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй Хоошорюү С.Бямбасүрэн өчигдөр дээд зиндаанд олон жил сайн барилдаж, саняаку цолтнуудыг айлгаж явсан Тоёоношимаг өвдөг шороодуулан зургаан даваа, таван унаатай болоод байгаа аж.
Түүнчлэн дээд зиндаанд барилдаж эзэн хааны цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодолгүй зургаан даваа авч макүшита зиндаагаа тэргүүлж байна.
Хоошорюү С.Бямбасүрэн туршлагатай сүмоч Тоёоношимаг давжээ

http://eagle.mn/r/65404
 скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Какүрюү М.Ананд аварга Монгол Улсын иргэншлээс татгалзах

Газрын тосны үнэ 63 ам.долларт хүрлээ

Зэсийн ханш сүүлийн хоёр жилийн доод түвшиндээ хүрэв

Сургуульд орох ЗУРГААН настнуудын бүртгэл ирэх ДАВАА гарагт

Их аварга Хакүхо М.Даваажаргал Нацү башёг өнжинө

Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг

Сэтгэгдэл бичих