УИХ-ын гишүүн асан, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг АТГ-аас оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулсан хэрэгт буруутган шалгаж буй. Тэгвэл өнөөдөр зарим хэвлэлүүдээр С.Баярцогтод холбогдох хэргийг хаах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн тухай мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "С.Баярцогтод холбогдох хэргийг хаагаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэв.
Сануулахад, Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компанийг С.Баярцогт нар 2008 онд байгуулж, Швейцарын “Кредит свис” банканд хувийн данс нээлгэн их хэмжээний мөнгө хадгалуулж байснаа тэрбээр ХАСХОМ-тээ огт дурдаж байгаагүй бөгөөд 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумынхан оффшор бүсэд данстай манай улсын албан тушаалтан, бизнес эрхлэгчдийг ил болгоход олон хүний нэрс гарч ирсэн билээ.
Сэтгэгдэл бичих