» » “Азаргын гол чонот”-ын Б.Отгонбаатар гэж хэн бэ?

“Азаргын гол чонот”-ын Б.Отгонбаатар гэж хэн бэ?

“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 оны хооронд оффшор данс руу хийсэн олон сая ам.долларын хэргийн сэжүүрээс Монголын хууль хяналтын байгууллагынхан атгасан талаар “Зууны мэдээ” сонин мэдээлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн “Хар” хочит Б.Отгонбаатар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч ажилтай, түүний дүү Б.Батжаргалсайхан нарыг 20-иод хоногийн өмнө 30 хоногийн хугацаагаар баривчилсан.
Хар Отгоо хэмээн хочилдог Мянгад овогт Баасанжавын Отгонбаатар нь Ховд аймгийн уугуул. 1966 оны арванхоёрдугаар сарын 4-нд төрсөн. Тэрээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд болох Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу нарыг шууд удирддаг байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгт холбогдсоны үндэслэл гэхэд болно.
Түүний ах дүү нар ч “Эрдэнэт үйлдвэр”-тэй нягт холбоотой. Төрсөн ах Баасанжавын Батхуяг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Москва дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг. Мөн төрсөн дүү Б.Батжаргалсайхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүүгийн хэлстийн дарга, нягтлан бодогчоор ажилласаар ирсэн байгаа юм.
Б.Отгонбаатар нь улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөөгөө тогтоосон нэгэн гэдэг. Тиймээс ч Б.Отгонбаатарыг ХУД дэх “Моннис” компанийн барилгад байдаг оффисоос нь баривчлах үед УИХ-ын хоёр ч гишүүн хамт байсан. Тэд өнөөдөр “Би байгаагүй, тоглоогүй” гэж гүрийж буй. Мөн тэр оффисоор нь орж гардаг нөлөө бүхий улстөрчид, нэр бүхий генералууд ч бий. Энэ талаар сүүлд тоочъё.
Б.Отгонбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэж, тус үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудтай нийлж хэд хэдэн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулжээ.
Өнөөдөр асуудлын гол нь гэгдээд байгаа “Азаргын гол чонот” ХХК-ийг 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулсан. Мөн 2009 оны гуравдугаар сарын 24-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг байгуулжээ. Бас 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулсан байна.
Б.Отгонбаатарын зохион байгуулдаг мөнгөний сүлжээний “үндсэн” компаниуд нь энэ. Цаашаа үржинэ. Тухайлбал “Азаргын гол чонот” ХХК-ийг нь дагаад 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд байгуулагдсан, гадаад, дотоод худалдаа зуучлал, металл хийцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүтээл” ХХК, 2008 оны аравдугаар сарын 30-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан “Альтаиргоулд” ХХК ажилладаг. Гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийнх нь “Тэдмэнт” ХХК, гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Тэдмэнт хийц” ХХК гэж бий.
Ер нь бол тэдгээр компанийн үүсгэн байгуулагчид, хувьцаа эзэмшигчид, үйл ажиллагаа явуулдаг арга барил, хөрөнгө мөнгөний урсгал нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын анхаарал, сонирхлыг татахгүй байхын аргагүй аж.
Эдгээрийг уншигчиддаа танилцуулах болно.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБАЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ц.Элбэгдоржийг Ачит ихт компани болон Солонгос иргэнээс 3

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэрэгт холбогдсон

Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд

Ц.Нямдорж сайд “Жаст”-ын Ш.Батхүү, Д.Дорлигжав нарыг

Эрдэнэтийг мөлжсөн хоёр том бүлэглэлийг нам дарсан цагт

Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийнхний луйвар буюу

Сэтгэгдэл бичих