Эдийн засгийн чуулган угтсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Мөн үеэр “Эрчим хүчний сэргэлт” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг Н.Тавинбэх сайд өглөө. Тэрээр "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22 төсөл хэрэгжүүлнэ. Таван толгой ДЦС (450Мвт) барьснаар өмнийн говийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Мөн "Оюутолгой" дотоодоос эрчим хүчээ ханган, жил бүр 120 сая ам.долларыг гадагшаа зарцуулдаг байсан нь зогсох юм. Энэ төслийг төрийн хөрөнгө оруулалтаар байгуулах тул төрийн өмчит компани байгуулсан. Төслийн 70 хувийг төслийн санхүүжилтийн зарчмаар шийднэ.
Дараагийн чухал төсөл нь Эрдэнэбүрэнгийн 90Мвт-ын усан цахилгаан станц юм. Энэ төслийн нийт өртгийн хувийг улсын төсвийн хөрөнгөөр, үлдсэнийг нь БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр шийднэ. Нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэдэнд нөхөн төлбөр олгоно. Энэ станц 2028-2030 онд ашиглалтад орно.
Цаашид 2030 он хүртэл эрчим хүчний үнийг индексжүүлэн, улирал тутам шинэчилнэ. Ингэснээр эрчим хүчний салбарын алдагдал буурна. Учир нь бид өртгөөс 50 хувиар бага үнээр эрчим хүч нийлүүлж, их хэмжээний алдагдалд орсоор байна. 2020 онд л гэхэд 67.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 2015 оноос хойш үнэ тарифт ямар ч өөрчлөлт ороогүй байна. Нийслэл шинэ дагуул хоттой болж, эдийн засгийн чөлөөт бүсүүд нээснээр цахилгаан, дулааны эрэлт улам өсөхөөр байна" гэлээ.
http://eagle.mn/r/99542
Сэтгэгдэл бичих