“Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Улмаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон байна. Төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассиоцациас хийх бөгөөд нийт 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох аж.
Төслийн хүрээнд Дулаан цахилгаан станц 3-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчнийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугамууд татах ажлыг эхний ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих