» » Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ

Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ

Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо.
Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос ноолуураар бүтээгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг.
“Ханбогд кашмер” компани урьд нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрэх юм байна.
n2-1024x683 Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ n3-1024x683 Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ n4-1024x803 Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ  n6-1024x683 Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Эх сурвалж: ХХААХҮЯам
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Түүхий эд их хэмжээгээр хаягдаж байгааг төрөөс зохицуулах

Ноолуур, цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ахуйд заналхийлж байна

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

М.Ганбаатар: Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага

АНУ руу ноос ноолууран бүтээгдэхүүн ТАТВАРГҮЙГЭЭР

АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу

Сэтгэгдэл бичих