» » Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

Саяхан л та нар зангарагатай, хүчтэй удирдагчид эрх мэдлийг өгч хулгайчуудтай айхгүй хариуцлага тооцдог болмоор байна гээд байгаагүй бил үү...

Саяхан л та нар энэ нэг юмныхаа буянаар утаагүй боллоо Монголдоо бензин үйлдвэрлэдэг болох нь гээд учиргүй саймшраад байгаагүй бил үү...
Саяхан та нар наад Хүрэлсүхийгээ цаг үеийн шаардлагаар гарч ирсэн ард түмний хүү гэцгээгээд байгаагүй бил үү...
Эх орныхоо хувь хишгээс хүртлээ 300к, тог цахилгаан халаалт усны мөнгөө төлүүллээ баярлалалаа баярлалаа гээд байгаагүй бил үү...


Одоо болохоор гадаад хэлтэй гоё ах гээд нэг бялдууч худалч зусарч хогийн шаараас долоон дор болгоод муулж харагдах юм. Ингэх байсан юм анхнаасаа яах гэж наад Хүрэлсүхийгээ хөөргөж гаргаж ирсэн юм. Зүгээр мотоциклийг нь унуулаад, гитарыг нь балбуулаад, хөмсгийг нь зангидуулаад тэрүүхэнд нь байлгаж байхгүй яасан юм! Хүнд итгэвэл итгэсэн шиг итгэж бай. Эхнэртээ, нөхөртөө итгэдэг шигээ

Хүрэлсүх хүн л юм хойно дутагдал харагддаг.
 Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос алд илүү.

Эх сурвалж: Б.Жаргалсайхан /facebook.com


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“Парламентийн засаглалаа аварч үлдсэн хүн нь У.Хүрэлсүх“

Д.Тэмүүжин: “Люмино” бол чанар гэдэг үгний тодорхойлолт

Төв талбайнхаа хажууд задгай “жорлон”-той улс манайхаас өөр

“Херо Энтертайнмент" студийн найруулагч Б.Баатар: Би бичлэг

Л.Оюун-Эрдэнэ: Төрд хохирол учруулсан үндэслэлээр зургаан

Т.Аюурсайхан: Дубайн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлтэй.

Сэтгэгдэл бичих