» » ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ХАСАХГҮЙ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ХАСАХГҮЙ

Төрийн албан хаагчдын цалинг хасахгүй
Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн хатуу хөл хориог үргэлжлүүлэн тогтоосон. Уг хугацааг сунгах эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ.

Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан тусгайлан заасан 18 байгууллагаас бусад цахимаар буюу онлайнаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан онлайнаар ажиллаж байгаа төрийн болон төрийн өмчит ААН-үүдийн ажилчдын цалинг бүтнээр олгохоор чиглэлийг Сангийн яамнаас өгчээ. Иймээс хөл хорионы дэглэмтэй байгаа энэ үед төрийн албан хаагчдын цалинг ямар нэгэн хасалтгүйгээр олгож байгаа аж.

Монгол Улс 198 мянган төрийн албан хаагчтай бөгөөд тэдний дундаж цалин нь 916 мянга байна. 
 
О.МОЛОР
Оллоо.мн
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н

Ё.Баатарбилэг: Энэ жил 9-р анги төгсөж буй хүүхдүүдийг

Д.АЛТАНХУЯГ: ЗУРАГ ТӨСЛӨӨ МАГАДЛАЛААР ОРУУЛАХДАА 2021 ОНД

БАРИЛГЫН АЖИЛЧДЫН ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН

НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн

Төсөв 2020: УИХ-ын сонгуульд 20 тэрбум төгрөг зарцуулна

Сэтгэгдэл бичих