
Тус шийдвэрүүдийн заримтай нь холбоотой төөрөгдөл иргэдийн дунд үүсээд буй тул холбогдох эх сурвалжуудаас шийдвэрүүдийг дахин баталгаажууллаа.
Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон.
Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд НДШ-ээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөгдөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээлсэн.
Хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой өөр нэгэн шийдвэр байсан нь дээрхийн адил дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ ногдуулахгүй байх тухай юм.
Энэ шийдвэр нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдэд хамаатай эсэх талаар ХНХЯ-наас “НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. Хувийн хэвшилд ажилладаг иргэд НДШ болон ХХОАТ-аас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авна” хэмээн хариуллаа.
Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан юм.
Сэтгэгдэл бичих