» » УЛААНБААТАР ХОТ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ МЭДЭЛД ОЧЛОО

УЛААНБААТАР ХОТ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ МЭДЭЛД ОЧЛОО

 УЛААНБААТАР ХОТ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ МЭДЭЛД ОЧЛОО

  
 "Сахал” Д.Эрдэнэбилэгийн урт гар үе үеийн нийслэлийн Засаг дарга нарыг томилдог жишиг бий. Энэ удаа ч давтагдлаа. Д.Сумъяабазарыг угаасаа л "Сахал” Д.Эрдэнэбилэгийн хүн гэдэг.Тодруулбал, "Сахал” Д.Эрдэнэбилэгийн дохиогоор Д.Сумъяабазар УИХ-ынгишүүний сэнтийгээс Хотын даргын суудалруушунав. Энд ямар том эрх ашиг байгааг гадарлах нэг нь бий. Д.Эрдэнэбилэгийнтомилгоогоорочсон Хотын даргын сургаар л нийслэлийн А бүсийг эзэмшдэг, 60 хувьд нь эзэн суусан Худалдаа хөгжлийн банкны зэрэглэлөндөрсөж, сүр хүч нь нэмэгдэж байна. УИХ-ынгишүүн Д.Сумъяабазар ийнхүү Д.Эрдэнэбилэгийн гар хөл болж өөрийн эзэмшлийн Үндэсний хөрөнгө оруулалтынбанкийгдампууруулан Худалдаа хөгжлийнбанкийгдэмжих болсон шалтгааныг тайлбарлавал,
"Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод гадаадын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламжаар боссон Улаанбаатар санг "Сахал” Д.Эрдэнбилэгөөрийн мэдэлд авсан түүх давтагдахвий. 1997 онд байгуулагдсан тус сан 1998 онд Нийслэлийн Засаг даргаар М.Энхболд томилогдсон даруйдааУлсын Үйлдвэрийн газар болгов. Ингээд2002 онд Хязгаарлагдмал Хариуцлагатай компани (ХХК) болгон өөрчилж, улмаар нийслэлийн, орон сууц болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, тодорхой хөтөлбөр төслийг санхүүжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын банкийг байгуулжээ.2006 оны аудитын тайлангаар Улаанбаатарбанкиндоруулсан хөрөнгө оруулалтыг 1.6 тэрбум төгрөг хэмээн үнэлж байжээ. Нийслэлийн хөрөнгийн эх үүсвэрээр бий болсон Улаанбаатар банк 1999 онд 20, 2000 онд 96, 2001 онд 87, 2003 онд 183 бүгд 465 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь тухайн үедээ үндэсний компани, бусадбанкуудынхувьд зүүдэндээ чмөрөөдөхөөргүйих ашиг байлаа. 2003 оноос "сахал” Д.Эрдэнэбилэг тухайн үеийн хотын дарга М.Энхболдын оролцоотойгоор Улаанбаатарбанкинднөлөөгөө тогтоож удалгүй 99.9 хувийг нь эзэмшдэг хувийн банкаа болгон авсан гэдэг.
Улаанбаатар банкийг Худалдаа хөгжлийн банк өөртөө нэгтгэжтомруулж, өргөсөж, салбарласаар байна. Нийслэлийн өмчийг хумсалсаар ийнхүү Улаанбаатар тун удахгүй Худалдаа хөгжлийн банкны эрх мэдэлд орох нь тодорхой боллоо.
Энэ булхайг хийж, будлиантуулах гол хэрэгсэл хэвлэл мэдээллийн салбар болсон юм биш биз гэсэн хардлага байдаг. Учир нь УИХ-ынгишүүн Д.Сумъяабазарыг Уул уурхайн сайд байхад баруун гар нь байсан "Блүмберг” телевизийн захирал Э.Долгион мөн л Д.Эрдэнэбилэгийн хүн.Тиймээс ч томоохонулстөрч, эдийн засгийн нөлөө бүхий эрхмүүдийг урьж, нэвтрүүлэгтээ оролцуулах нэрийдлээр нударган доороо өгөлцөж, тохироогоо хийж, хуйвалдаанаа зохион байгуулдаг гэдэг. Тиймдээ ч Монголын олон баялагт эзэн суусан "сахал” Д.Эрдэнэбилэгийн холбоотой хэргүүдэд нэр холбогддог биз.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Ж.Сандагсүрэн

ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН III ДУГААР БАЙР БУЮУ “УРТ ЦАГААН”

Хотын даргын ОРЛОГЧ эрүүгийн хэрэгт ХОЛБОГДОЖ байжээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийнхний луйвар буюу

Сэтгэгдэл бичих