» » ТЕГ-ын 11 ажилтанг ажлаас нь халсан гэдэг бол ор үндэсгүй, худал мэдээлэл

ТЕГ-ын 11 ажилтанг ажлаас нь халсан гэдэг бол ор үндэсгүй, худал мэдээлэл


ТЕГ-ын 11 ажилтанг ажлаас нь халсан гэдэг бол ор үндэсгүй, худал мэдээлэл


ТЕГ-аас сонгуулийн хар машины талаар өнөөдөр/2020.10.12/ тайлбар өглөө.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү: Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын 11 ажилтанг халлаа гэсэн мэдээлэл гарсан. Мөн өчигдөр Хэвтүүл хөдөлгөөний зохицуулагч н.Цэрэнбат, АН-ын ҮБХ-ын гишүүн О.Чулуунбилэг, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар хэвлэлийн хурал хийж, сонгуулийн санал тоолох машиныг хакердсанг мэдсэн ТЕГ-ын 11 ажилтан халагдлаа гэсэн мэдээлэл гаргасан. Мөн нэр бүхий улс төрчид энэ замаар хууль бусаар төрийн эрх мэдлийг гартаа авах гэж байна гэсэн. Үүнтэй холбогдуулсан СЕХ-ноос уг асуудлыг шалгаж хариу ирүүллээ.
ТЕГ-ын 11 ажилтанг ажлаас нь халсан гэдэг бол ор үндэсгүй, худал мэдээлэл. Мөн сонгуулийн санал тоолох машиныг мөнгө авсны үндсэн дээр зарим этгээд хакердаж байна гэсэн мэдээ, аудио бичлэгийг ил болсон. Харин сонгуулийн ерөнхий хорооноос энэ мэдээллийг няцааж, сонгуулийн санал тоолох машиныг хакердах боломжгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Энэ төхөөрөмжийг Монгол улсад сонгуулийн үйл ажиллагаанд 2012 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд бүхий л сонгуульд ашиглаж, ямар нэгэн мэдээлэл зөрсөн тохиолдол гарч байгаагүй. Тиймээс гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй. Харин хакердана гэсэн аудио бичлэгийг тагнуулийн байгууллага шалгасан. Цагдаагийн байгууллагаас өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох машиныг хакердана гэж бусдыг итгүүлэх аргаар зохиомол байдал бий болгож, бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгасан. Аль нэг хувь хүн, нам, нэр дэвшигчдээс сонгуулийн санал тоолох машиныг хакердуулах гэж мөнгө өгсөн тохиолдол тогтоогдоогүй. Энэ үйлдэл нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй бус залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй учир хууль журмын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх хүсэлт гаргасан.
Мөн ТЕГ-ын дарга яагаад ХҮН-ыг сонгуульд оролцуул гэсэн бичиг гаргаж байгаа юм бэ гэсэн асуудал гарсан. Харин ХҮН-ын дарга Б.Найдалаа СБД-ын дүүрэгт тус намд харьялалгүй хүмүүс намын хурал хийж байна гэх худал мэдээллийг түгээсэн асуудлыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг нь ТЕГ шалгасан. Ийнхүү шалгаад УИХ-ын гишүүн Т.Доржхандаас оролцогчийн хувиар хүсэлт гаргасныг нь шийдвэрлэн бичгээр хариу өгсөн. Түүнээс биш ТЕГ нь аль нэг нам эвсэлийг сонгуульд оролцуулах эсэхийг шийдэх эрхзүйн болон хууль зүйн боломж байхгүй.
Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэд хэдэн гомдлуудыг шалгаж байгаа.
– Дөрвөн этгээд сонгуулийн санал тоолох машиныг хакердана гэсэн мэдээ гарсан л даа. Яг бодитоор залилуулсан нэр дэвшигч, нам эвсэл байна уу?
– Залилуулсан хүн одоогоор алга. Эдгээр дөрвөн этгээд сонгуулийн тоолох машиныг хакердана гэж л ярьсан. Тухайн бичлэг дээр гарч буйгаас гадна бусад нам эвсэл, нэр дэвшигчидтэй уулзсан тохиолдол байгаа. Үүнийг залилах гэмт хэрэгтэй холбож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
– Танай дарга яагаад халагдаад байгаа юм бэ?
– Тэрийг хэлж мэдэхгүй байна. Нэг нь өөрийн хүсэлтээр, нэг нь өөр ажилд шилжсэн.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр

Орон нутгийн сонгууль: МАН-аас бусад нь эвсэнэ

Э.Бат-Үүл: Хууль зөрчин нэр дэвшигчийг хорьсон тул эдгээр

Ч.ЧИНБАТ: НЭР ДЭВШИГЧИЙН ГУТААН ДОРОМЖИЛСОН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

СЕХ Н.Номтойбаярыг бие даагчаар бүртгэжээ

42-р тойргийн нөхөн сонгуулийн тов ДАХИН цуцлагдах уу

Сэтгэгдэл бичих