» » Хичээл сургууль хэвийн горимд шилжих үү

Хичээл сургууль хэвийн горимд шилжих үү



Улсын онцгой комисс ирэх долоо хоногт хуралдаж, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Улсын Онцгой комиссоос есдүгээр сарын 1-ний өдрөөс боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх  шийдвэр гаргасан. Ингэхдээ нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орж байгаа билээ. Нэг анги 20-25 сурагчтай хичээллэж, ширээ сандлын зай 1-1.5 метрийн зайтай байхыг мэргэжилтнүүд сануулж буй.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжинэ. Харин есдүгээр сарын 21-нээс нийслэлийн сургуулиуд шилжих бөгөөд есдүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийг хэвийн горимд шилжүүлж, аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлийг хэвийн болгох чиглэл барьж байна" гэж мэдэгдсэн билээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

СХД-ИЙН 25-Р ХОРОО СУРГУУЛЬТАЙ БОЛЛОО

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОХ АРГА ХЭМЖЭЭ

Хотын дарга баар, караокег нээсэн захирамжаа цуцаллаа

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н

Ё.Баатарбилэг: Энэ жил 9-р анги төгсөж буй хүүхдүүдийг

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

Сэтгэгдэл бичих