» » Хотын дарга баар, караокег нээсэн захирамжаа цуцаллаа

Хотын дарга баар, караокег нээсэн захирамжаа цуцаллаа


Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2020.05.04/ хуралдаж дууслаа. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан баар, караокег нээсэн захирамжаа цуцаллаа. Өөрөөр хэлбэл нээгдээд байсан баар, караокенууд дахин хаагдлаа. 
Өнгөрөгч долоо хоногт Хотын дарга С.Амарсайхан согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг 00.00 цаг хүртэл СУНГАСАН нь араасаа асар их эрсдэл, шүүмжлэл дагуулаад байсан билээ.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар шөнийн цэнгээний газруудыг буцааж хаах шийдвэр гаргахаар болсноо мэдэгдлээ.
Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ, Шөнийн цэнгээний газар болох баар, ресторануудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдийн гомдол шүүмжлэл ихээр ирж байгаа, ариутгал халваргүйжүүлэлт хангалтгүй хийгдэж байгаа, хүмүүс олноор цуглаж байгаа гэх шалтгаануудаар хаах шийдвэр гаргана гэсэн юм.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Амны хаалт, хамгаалах хувцас үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг

Н.Энхболд: Гуравдугаар сарын 2 хүртэл хил хаах шийдвэр

Шадар сайд Ө.Энхтүвшин Тавантолгой түлш ХХК-д ажиллав

БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ТҮЛШЭЭР ХАНГАХААР НЭМЭЛТ

Г.УНДАРМАА: ӨДӨРТ 1800 ТОНН ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

С.Амарсайхан: Чанаргүй шар хайсаас болж учирсан хохирлыг

Сэтгэгдэл бичих