» » Ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа иргэдийн данс руу шилжүүлнэ

Ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа иргэдийн данс руу шилжүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч 2.5 сая гаруй иргэн, 486 аж ахуйн нэгжид олгох 179.8 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Иймээс иргэдийн данс руу ногдол ашгийг нь хуваарилж эхэлснээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв мэдээллээ. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар хувьцааны ашиг хүртэх эрхтэй дээрх тооны иргэдээс 850 000 нь ногдол ашгаа авсныг ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа дурдав. Хувьцааны дансаа банкныхтайгаа холбуулаагүй хүмүүс И-баримтын буцаан олголт авдаг, хүүхдийн мөнгө хүртдэг данстайгаа холбуулах хүсэлтийг цахимаар илгээж болох аж. Улмаар банкны дансаа баталгаажуулсан иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа багцлан шилжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, иргэд дансаа баталгаажуулсны дараа үе шаттайгаар мөнгөө авах нь.

Бэлтгэсэн: С.Төгс

Эх сурвалж: Unuudur.mn


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

М.Амарбаяр: Тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний

М.АМАРБАЯР: “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ

Б.Ганхуяг: Эрдэс-Тавантотлгойн 30 хувийг тэрбум доллараар

Дансаа нээлгээгүй иргэд И баримт аппликэйшнээр дамжуулан

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх сарын 1-наас хуваарилна

Б.ГАНХУЯГ: ЭНЭ САРЫН 15-ААС НҮҮРСЭЭ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН

Сэтгэгдэл бичих