
Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөрсдөө хариуцлагатай хандмаар байна. Хувьцааны ногдол ашиг өгөхөөр жил гаруйн хугацаанд ярьсан. Шийдвэр гарснаас хойш 3-4 сар өнгөрлөө. Одоогийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэчихсэн. Үүнээс 425 орчим мянган иргэн банкны дансаа холбосон. Энэ хүмүүст ногдол ашгийг өнөөдөр ч шилжүүлэхэд бэлэн. Мөн банкны данстайгаа холбосон ч зарим нэг мэдээлэл нь ирээгүй байгаа гэх 193 мянган хүн байна. Нийтдээ 600 гаруй мянган хүний ногдол ашгийг өгөхөд бэлэн болсон байгаа.
2.5 сая хүний бүртгэлийг хянаж, цэгцлэх ажил амаргүй. Зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" компани биш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн маш их ажил хийж байгаа. Ногдол ашиг яагаад орохгүй байна гээд асуугаад байна. Бид банкны дансаа холбоогүй иргэдийг данстай байна уу гэдгийг тулгаж, судалж байгаа. Гэх мэтээр маш их ажилтай байгаа учраас удаашралтай байна. Гэхдээ бид сая орчим иргэний ногдол ашгийг өгөх гээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлсэн байгаа" хэмээлээ.
Shuurhai.mn
Сэтгэгдэл бичих