Иог бол эрүүл мэнд, биеийн жин, гоо сайхан зэргийг төгс хангахад зориулагдсан дасгал. Түүнээс гадна сэтгэл санааг ч засаж, стресснээс ангижруулах ид шидтэй. Зориулалтын багш, сургалтын төвөөс гадна гэрийн нөхцөлд хичээллэж болдог гэдгээрээ зардал бага ч үр дүн сайтай юм. Гэхдээ хүний биеэс ихээхэн хэмжээний энерги шаардаж, цаг гаргах шаардлагатай байдаг. Иогоор хичээллэхдээ хэд хэдэн зүйлсийн анхаарах хэрэгтэй. 1. Бичлэг үз Хэрэв чи бие дааж иогоор хичээллэх гэж байгаа бол бичлэг үзэхийг зөвлөж байна. Урьд нь огт иогоор хичээллэж байгаагүй хүн бол иог сурахдаа цэгцтэй, системтэй байх хэрэгтэй. Ингэж байж жинхэнэ үр дүнгээ олж хардаг. Иогийн хичээлүүдтэй бичлэгүүд харьцангуй олон болж, хүссэн чиглэлээрээ , хүссэн багшаа сонгон суралцах боломжтой гэдгээрээ давуу талтай. 2. Өглөө эрт эхэл Иогийн дасгалыг өглөөний цагаар хийхэд хамгийн үр дүнтэй. Ажил хичээлдээ явахаасаа өмнө өөртөө дасгал хийх цаг гаргаарай. Энэ нь дасгалыг үр дүнтэй болгохоос гадна, өдөржингөө цоглог байж, биеийг чинь гэнэтийн гэмтэл согогоос хамгаалдаг. Учир нь иогоор хичээллэсэн хүн уян хатан болж, хөдөлгөөний идэвх, сонор сэрэмж сайжирдаг. 3. Зөв хувцасла Иогийн хувцас хамгийн гол нь биед эвтэйхэн, бариу байх ёстой. Цөөн үгээр хэлбэл чи хувцас өмссөн ч өмсөөгүй юм шиг хувцаслахыг эрмэлз. Хэт бариу, эсвэл богино хувцас өмчихвөл далайцтай хөдөлгөөн хийж чадахгүй. 4. Хальтирхаас болгоомжил Иогийн дасгал хийж байх үед биеэс их хэмжээнй хөлс ялгарч, резинэн шал, дэвссэн зүйлсийн норгодог. Хөл гарын тулгуурт хөдөлгөөний явцад биеийн жин газар төвлөрдөг учирх халтирвал гэмтэж болзошгүй. Мөн хажуудаа тавьсан цэвэр ус, ундааны савын холдуулах хэрэгтэй. Ихэнх хүмүүс дасгалын явцад эдгээр шингэн зүйлсээ цохиж асгадаг гэж иогийн багш нар анхааруулдаг. 5. Хөл нүцгэн суугаад утсаа унтраа Өөрийгөө сатааруулах бүхнээс түр холд. Яг сайхан анхаарлаа төвлөрүүлээд дасгалаа хийж байхад утас дуугарвал биед цочрол өгч тайван амгалан байдал алдагддаг. Тиймээс иогийн дасгал хийж байхдаа орчноо ч мөн адил нам гүм болгоорой. Харин хөл нүцгэн байх нь дээд зэргийн амралт болдог бөгөөд, дасгалын үр дүнд шууд нөлөөлдөг. 6. Толинд хар Толь бол чиний гарын авлага л гэсэн үг. Чи хөдөлгөөнөө зөв хийж байгаа, гар хөлөө тэгш зөв тэнийлгэсэн эсэхээ толинд харж хянах боломжтой. Мөн өдрөөс өдөрт сайжирч байгаа өөрийгөө хараад урам зориг орно. Гэхдээ бүхий л хөдөлгөөнөө толинд хараад хий гэсэн үг биш. Шаардлагатай тохиолдолд толинд харж, бусад үед нь анхаарлаа сайн төвлөрүүлээрэй.
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/226832.html
Сэтгэгдэл бичих