Өнөөдөр хэдий амралтын өдөр ч гэлээ нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 14 цэг ажиллаж байна. Тэдгээрийн нэг болох Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцаж, тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.
20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэг өнөөдрийн хувьд 550 сорьц аваад байв. Дүүргийн хэмжээнд нэг удаагийн бээлий, хувцас, хэрэглэл хангалттай байгаа гэдгийг албаныхан хэлж байлаа. Энэ үеэр иргэд мөн зохион байгуулалт сайн байгааг ярьж байсан юм. Түүнчлэн холбогдох албаныхан иргэд хөдөө явна гэж цаг авалгүй ирж байгааг онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Эмч, албан хаагчдынхаа нөхцөл байдалтай газар дээр нь ирж, танилцаж байна. Хэдий баярын өдөр ч гэлээ төрийн албаны өргөсөн тангарагтаа үнэнч байж, улаанбаатарчуудынхаа аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа бүсгүйчүүдддээ баяр хүргэе" гэсэн юм.
Мөн холбогдох албаныханд вакцинжуулалтын бэлтгэлийг маш сайн хангаж, хүн хүчнийхээ зохицуулалтыг сайн хийх ёстой гэдгийг анхаарууллаа. Тус дүүргийн хэмжээнд вакцинжуулалтын хоёр цэг ажиллаж байгаа бөгөөд дөрвөн цэг нэмэх саналаа өгчээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих