» » Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ жилийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Учир нь түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн СЕХ нэр дэвшүүлэхээс татгалзсан бололтой. 

Түүнээс гадна МАХН-ын дөрвөн гишүүний нэр дэвших эрхийг нь хасжээ. Тэдгээр дөрвөн хүний баримт бичгийн зөрчлийг арилган СЕХ-нд буцаан хүргүүлсэн гэж тус намын гишүүн З.Баянсэлэнгэ хэллээ. 
Хэргийг сануулбал, Н.Энхбаяр нь 2012 онд "албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулсан" гэх үндэслэлээр шүүхээс долоон жилийн хорих ял сонсож байв. Удалгүй өршөөлийн хуульд хамрагдаж, ялын хугацаагаа бүрэн дуусгалгүй хорих ангиас суллагдсан юм.

Эх сурвалж: Unuudur.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

СЕХ Н.Номтойбаярыг бие даагчаар бүртгэжээ

12 жил нэг хүнээс айсан МАНАН

Хуулийн байгууллагуудын “сонгуулийн ажиллагаа” эхлэв үү?

Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол

ЯЛ ЗАВШИГЧИД

“Цагаан захтан”-уудын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар

Сэтгэгдэл бичих