Жилийн өмнө Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захиралаар "Хогийн” Ц.Болдын оронд Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Баяндэлгэрийг томилж байв. Тус компани нь Таван толгой-Гашгуун сухайт чиглэлийн хүнд даацын 239 км авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг юм. Б.Баяндэлгэрийн хувьд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгж, жолооч, тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангуулж ажлуулж чадаагүйг осол аваараас үүсэлтэй олон үйлдэлүүд харуулж байна.
Мөн түүнийг Замын эрсдэлийн сангийн 2 тэрбум гаруй төгрөгийг ТУЗ-ийн шийдвэргүйгээр Чингэс Хаан банкинд хадгалуулсан гэх хэрэгт татах тухай мэдээлэл ч байна. Хэрэв Чингэс хаан банкинд 2 тэрбум төгрөг хадгалуулсан нь үнэн бол тэр мөнгө салхинд хийссэн гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй түүнийг тээврийн компаниудтайгаа гэрээ хийхдээ янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлж шан харамж нэхдэг тухай ч мэдээлэл буй.
Өнгөрсөн онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 18.2 сая тонн нүүрс тээвэрлэж, тус компани 71.7 тэрбум төгрөгийн орлого олж, зам засвар, арчлалтын ажилд 22 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм.
Сэтгэгдэл бичих