» » НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ ШАЛГАСАН АТГ-ЫНХНЫ 8 АЛДАА

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ ШАЛГАСАН АТГ-ЫНХНЫ 8 АЛДАА

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ ШАЛГАСАН АТГ-ЫНХНЫ 8 АЛДАА
Баримт-1️⃣
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 2007 оноос эхлэн Капитал банкинд байршуулж эхэлжээ. 2012 оныг хүртэл НДС-гийн хөрөнгө төдийлөн арвижаагүй буюу ердөө л 47 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байв. Үүний шалтгаан нь НДС-гийн ихэнхи хөрөнгийг Харилцах дансанд хүүгүй шахам байршуулдагт байв.
АН 2012 онд засаг аваад үүнийг өөрчилж, Банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулж эхэлснээр 4 жилд 268 тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олж НДС-гийн хөрөнгө 600 гаруй тэрбум болж нэмэгдсэн юм. Үүнийг дагаад банкуудад байрших мөнгөний хэмжээ нэмэгдсээр 2019 он гэхэд Капитал банкинд НДС, ЭМНДС-гийн хөонгө нийт 238 тэрбум болж өсөв.
Энд эрүүгийн гэмт хэрэг болчихоор зүйл огт харагдахгүй байгаа юм. Хүүгийн орлого жил бүр өсөх нь гэмт хэрэг биш. Банкны хадгаламжийн хүүгийн орлого жил ирэх тусам нэмэгддэг нь энгийн ойлголт. 2008-2012 онд НДС-ын мөнгө орлого 40 орчим тэрбум төгрөг байсныг 2012-2016 онуудад 268 тэрбум төгрөг болгож өсгөсөн байдаг. Хадгаламж хугацаа өнгөрөх тутам арвижиж байдаг.
Харамсалтай нь, 2016-2019 он хүртэл 90 орчим тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олдог болсон төдийгүй 238 тэрбум төгрөгөө алджээ.
Эндээс АН засаг барьсан жилүүдэд НДС-гийн хөрөнгө арвижиж МАН засаг авах үед ашиг орлого буурч байгааг харж болно.
#Баримт-2️⃣
АТГ-ынхан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-аар тухайн банкинд байршуулах хадгаламж нь банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүйгээр байсныг 21.7 хувьд хүргэсэн.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөлийн \НДҮЗ\ 2014 оны 22 тоот тогтоолоор 25 хувиас хэтрэхгүй байхаар нэмэгдүүлснийг 2016 оны долдугаар сард 26.76 хувьд хүрч, журамд заасан хэмжээнээсээ хэтрүүлсэн” гэжээ.
Хадгаламжийнхаа хүүгийн орлогыг тооцвол 1-2 хувь хэлбэлзэх нь байдаг л зүйл. Тэр тусмаа жилийн 10 орчим хүүтэй хадгаламжийн хувьд ийм хэлбэлзэл гарна гэдгийг дунд сургуулийн хүүхэд ч тооцож чадна. Түүнчлэн ямар ч банкны активын хэмжээ тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор цаг хугацааны явцад буурч, нэмэгдэж л байдаг.
Үүнийг хадгаламж эзэмшигч хэнбугай ч таамаглах аргагүй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу тухайн хоёр байгууллага гэрээ байгуулахдаа шаардлагатай хувь хэмжээг мөрдсөн байж таарна. Гэтэл хүүгийн орлогыг нь нэмж тооцчихоод хууль зөрчсөн гэж буруутгавал өнөөдөр Нийгмийн даатгалын салбарыг хариуцаж байсан бүх хүнийг баривчилж хорих хэрэгтэй болно.
#Баримт-3️⃣
“Монголбанкны бодлогын хүүгээс бага хүү хадгаламжийн хүүг тогтоосон. 2016 онд хадгаламжийг дуусах хугацаанаас нь өмнө сунгасан” хэмээн Ц.Уртнасан нарыг буруутгав.
2016 онд засаг, эрх мэдэл хүлээн авсан Н.Номтойбаяр, С.Чинзориг, Ч.Алтанхуяг, Д.Зоригт нар Капитал банктай байгуулсан гэрээг сунгах буюу шинээр байгуулахдаа бүр дордуулж 100 гаруй тэрбум төгрөгийг Хадгаламжаас татаж харилцах дээр хүүгүй шахам байршуулсан байна. Өөрөөр хэлбэл, Ц.Уртнасан нарын байгуулсан гэрээний нөхцөлийг улам дордуулж, Капитал банкнаас 3 жилийн хугацаанд олж болох байсан хүүгийн ашгийг үгүй хийгээд зогсохгүй, 238 тэрбум төгрөгийн ихэнхийг Харилцах дансанд байршуулсаар алдсан байна.
#Баримт-4️⃣
АТГ-ын мөрдөн байцаагч нар “2013-2016 онуудад Капитал банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан ирүүлээгүй байхад хадгаламж байршуулсан” гэж Ц.Уртнасан нарыг буруутгажээ. Монголбанк арилжааны банкнуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг авдаг түүнийхээ дагуу НДЕГ-т чиглэл өгдөг гэдгийг АТГ-ынхан мэддэггүй юм байна. Тийм учраас Төв банкны хариуцах үүрэг функцийг НДЕГ, түүний удирдлагад хамааруулж мэргэжлийн бөгөөд хуулийн ноцтой алдаа гаргажээ.
#Баримт-5️⃣
АТГ-ынхны ноцтой хэмээж байгаа өөр нэгэн асуудал бол НДЕГ-ын 2014 оноос бусад онуудын зөвшөөрлийн бичиг нь тус газрын архивт хадгалагдаагүй устгагдсан” хэмээжээ. Ингэхдээ хэн хэзээ устгасныг тогтоогоогүй байна.
2016 онд ажил хүлээж авсан хүмүүс ажлаа бүрэн бүтэн хүлээлцсэнээ акт баримтаар баталгаажуулсан байдаг. Хэрэв бичиг баримт устгагдсан бол өнөөгийн эрх баригчдыг шалгах ёстой болох нь.
#Баримт-6️⃣
“2016 оны арванхоёрдугаар сард шинээр томилогдсон НДҮ зөвлөл хадгаламжийн хүүг 15 хувь болгож нэмэгдүүлсэн ба 2 жилээр байгуулсан гэрээний хугацааг 1 жил болгон өөрчилжээ.
НДЕГ-ын 2019 оны 3 сарын 31-ний байдлаар гаргасан мэдээг харвал НДС-гийн хөрөнгийг 15 хувийн хүүтэй хадгаламж байршуулсан мэдээлэл алга.
Капитал банканд НДС-гийн 104 тэрбум 958 сая төгрөг хадгалагдаж байсны дийлэнх нь буюу 104 тэрбум 671 сая төгрөг нь харилцах дансанд, ердөө 280 сая төгрөг Хадгаламж хэлбэрээр 15 хувийн хүүтэй байршиж байв. Харилцах дансанд 5 орчим хувийн хүү төлдөг. Тиймээс энэ бол С.Чинзоригийн цэвэр луйвар, улсыг олон тэрбум төгрөгөөр хохироосон ноцтой үйлдэл юм.
#Баримт-7️⃣
Ц.Уртнасан нар Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг биелүүлээгүй гэжээ. Энэ нь Монголбанканд хамаарах асуудал. НДЕГ-ын удирдлагыг “банкны хууль” зөрчсөн гэж буруутгах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.
#Баримт-8️⃣
Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.3-т, “Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар нэмэгдүүлж болно.” гэж заасан байдаг.
Мөн тус хуулийн 11.5-д, “Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэсэн заалтууд байна.
Гэтэл НДС нь Тэтгэвэр, Тэтгэмж, Эрүүл мэнд, Гэнэтийн ослын, Ажилгүйдлийн гэсэн 5 сангаас бүрдэнэ. Энэ дотроос Тэтгэврийн даатгалын сангаас л Хуримтлалын сан үүсгэх боломжтой бөгөөд 2030 оноос Хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр бодит мөнгөн хуримтлал үүсэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, одоогоор Хуримтлалын сан үүсгэх боломжгүй төдийгүй 14 их наяд төгрөгийн “хоосон” бичилттэй яваа юм.
Харин бусад сангуудын зарцуулалтаас илүү гарсан мөнгийн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл гэх бөгөөд түүнийг арилжааны банкуудад байршуулах замаар арвижуулж болдог. Ингэхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг баримтлах бөгөөд Хуримтлалын сантай адил арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэсэн тусгайлсан заалт хуульд байхгүй юм.
Тэгэхээр АТГ-ынхан 2030 оноос л бий болох боломжтой Хуримтлалын сангийн хөрөнгө буюу огт байхгүй мөнгийг Капитал банкинд байршуулсан гэх үндэслэлээр У.Уртнасан нарыг яллагдагчаар татсан байж боломгүй мэргэжлийн алдаа юм.





скачать dle 12.0

Холбоотой мэдээ

АН-ын дэд дарга нар Нийгмийн даатгалын санг "саасан"

Тэтгэврийн зээлийн НИЙТ ДҮН 680 ТЭРБУМ ТӨГРӨГ байна

Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд

Төсөв 2020: УИХ-ын сонгуульд 20 тэрбум төгрөг зарцуулна

Иргэдийн зээлийн үлдэгдэл 26% өсөж, 9.4 их наяд төгрөгт

“Капитал”-ыг тойрсон улс төр С.Эрдэнэ рүү чиглэх үү?

Сэтгэгдэл бичих