» » Хүүхдээ эрт уншиж сургахын давуу талууд

Хүүхдээ эрт уншиж сургахын давуу талууд

Хүүхэд эрт уншиж сурах нь ямар давуу талуудтай вэ?



Хүүхдээ эрт уншиж сургах нь олон давуу талтай. Таны хүүхдийн ирээдүйн боловсролын түлхүүр болох унших чадвар нь ерөнхий боловсролын гол цөм юм. Хүүхдийнхээ унших чадварыг эрт дээшлүүлэх нь дараах давуу талуудтай:

Мэдрэлийн систем

Унших нь хүүхдийн тархийг хөгжүүлэхэд тусалдаг. Эхний зургаан жилд хүүхдүүд амьдралынхаа аль ч үеэс илүү хурдтай суралцдаг. Төрөх үедээ эрүүл хүүхэд нь ойролцоогоор 200 тэрбум идэвхтэй тархины эс буюу мэдрэлийн эсүүдтэй төрдөг. Эдгээр тархины эсүүд нь 20,000 хүртэл салаалах чадвартай ба нэмэлт мэдээлэл хадгалдаг хоёр эсийн мэдрэлийн холбоостой холболт хийх чадвартай байдаг. Эдгээр холболт нь хүүхдэд эрт үеэс эхлэн суралцах ба ирээдүйд суралцах, оюуны чадавхын суурийг бүрдүүлдэг.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярих, дуулж, уншихад тархины эсийн хоорондох холбоосууд бэхжиж, шинэ холбоосуудыг бий болгодог. Бага насандаа суралцах чадвар нь хүүхэд өсч томроод суралцсанаас хамаагүй хурдан байдаг аж.

Боловсролын шалтгаан

Эрт уншиж сургах нь академик амжилтад хүрэх үүдийг нээж, хүүхдийг суралцах дуртай болгон бусад хичээлдээ амжилт гаргахад нь тусалдаг. Олон тооны судалгаанаас харахад аман ярианы чадвар нь бичих чадварыг хөгжүүлэх үндэс болдог. Хүүхдүүд бага наснаасаа уншиж сурч байхдаа ерөнхий мэдлэгээ дээшлүүлж, үгсийн сангаа өргөжүүлэн, түгдрэлгүй сайн уншигч болдог. Мөн тэдний анхаарал хандуулах, төвлөрөх чадварт тусалдаг. Эрт уншигчид олон тооны үг хэллэгийг мэддэг учраас энэ нь тэднийг хүрээлэн буй орчноосоо илүү ихийг сурах боломжийг олгодог.
Унших чадвар нь тэдэнд уншсан зүйлээ илүү сайн ойлгох боломжийг олгодог. Тэд мөн ном, сэтгүүл, вэбсайт болон бусад мэдээллийн эх сурвалжаас шаардлагатай мэдээллийг үр дүнтэй судалж чадах чадварлаг судлаач нар болдог.
Эрт уншигчид зөвхөн насан туршийн уншигчид болохоос гадна насан туршийн суралцагчид болдог гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм. Урт хугацааны судалгаагаар эрт уншигчид ангийн сурагчдын дунд өндөр оноо авсан хэвээр байна.


Сэтгэл зүйн шалтгаанууд


Хүүхдүүд асран хамгаалагч болон эцэг эхийн халамжин дор баяр баясгалантайгаар уншиж сурах нь тэдний өөртөө итгэлтэй байдал, биеэ даах чадварыг давхар хөгжүүлдэг.Унших нь сахилга батыг нэмэгдүүлж, ёс суртахууны үндэс суурийг бий болгодог. Эрт уншиж сурах нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөдөг. Мөн хүүхэд эрт уншиж сурсанаар ямар нэг сэтгэл зүйн дарамтгүй сурах боломжийг олгодог. Анги танхимд суралцаж буй хүүхдүүд багшийн анхаарлыг татахын тулд бусад хүүхдүүдтэй өрсөлдөх шаардлага тулгардаг. 

Нийгмийн шалтгаан 


Хүүхдүүд бага балчир гэлтгүй нийгмийн ухамсартай байдаг. Тэд хэн илүү чадвартай гэдгийг мэддэг. Тэд хэн юу хийж чаддагийг хэлж чадна. Цэцэрлэгт маш цөөн хүүхэд унших чадварт суралцсан байдаг ба тэд илүү шагнал авах боломжтой ба тэдэнд хүссэн номоо сонгох эрхийг олгодог. Харин сургуульд уншиж чаддаг хүүхдүүдийг бусад чаддаггүй хүүхдүүдэд туслахыг багш нь санал болгодог. Тийм ч учраас эрт уншиж сурах нь үе тэнгийн хүүхдүүдийнх нь дунд тэдний нийгмийн байр суурийг нэмэгдүүлж, өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэх боломж олгодог.

Хэл шинжлэл


Бие даан уншиж чаддаг хүүхэд үгийг илүү таньдаг. Тэд аль болох эрт уншиж сурсанаар илүү олон ном унших, мэдлэг олж авах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болно. Мөн үгийн санг нь баяжуулж, алдаагүй бичихэд нь тусалдаг. скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Германчуудын хүүхдийн хүмүүжилд барьдаг дүрэм

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдөр

Хүүхдийнхээ оюун ухааныг бага наснаас нь хөгжүүлэх чухал

3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөлдөг зүйлс

Хүүхдээ сургуульд ороход нь хэрхэн бэлтгэх вэ

Сэтгэгдэл бичих