» » "Сүлд" спорт хорооны бөхчүүд Төр хурах амралтад бэлтгэлээ базааж байна

"Сүлд" спорт хорооны бөхчүүд Төр хурах амралтад бэлтгэлээ базааж байна


Тулгар төрийн 2229, Их Монгол Улсыг байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний Их баяр наадмын бөхийн барилдаанд хүчээ сорх бөхчүүд нутаг нутгийн бөхийн галдаа цугларч бэлтгэлээ базааж байна.

Коронавирусний халдварын улмаас энэ жилийн наадмын бөхийн барилдаан, сур, шагайн харвааг Улаанбаатар хотоос алсад Төв аймгийн "XIII зуун" цогцолборт үзэгчгүй зохион байгуулахаар болсон. Гэхдээ бөхийн барилдаан болон үндэсний наадмыг 5 телевизээр үзүүлэх юм.

Бөхийн галууд хаана хаана гараад байгааг тодруулахад,Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Соронзонболд, начин Ш.Тогтохбаяр, Ш.Шинэбаяр тэргүүтэй Говь-Алтайн 50 гаруй бөх "Мандал" амралтад бэлтгэлдээ гарчээ. Монгол Улсын арслан Б.Ганбатын тэргүүлсэн Увсын бөхчүүд уламжлал ёсоор Харзтайн аманд гараад байна. Энэ галд Монгол Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нарын 30 гаруй бөх байгаа аж.

Харин Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээнийхэн тэдэнтэй саахалт төвхнөсөн байна. Сэлэнгийн "Таван хан" дэвжээний бөхчүүд Баруунбүрэн сумын нутагт, Архангай, Булганы бөхчүүд нутаг нутагтаа, Өвөрхангайн "Их Монголын хүчтэн", Дорноговь аймгийн "Хутагтын хүчтэн" дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарчээ.

Харин "Сүлд" спорт хорооны гал Төр хурах амралтад бэлтгэлдээ гарсан бөгөөд энд улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү нарын 30 гаруй бөх хамтдаа наадмын бэлтгэлээ базааж байна. Ирэх сарын 4, 5-нд галуудын сорилго барилдааныг зохион байгуудаг уламжлалтай билээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Наадмын нээлтийг хотоос зайдуу хийнэ

Аймгийн арслан Б.Бат-орших: “Харах юмтай хариад ярих юмтай”

Какүрюү М.Ананд аварга Монгол Улсын иргэншлээс татгалзах

ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ БОЛОХ УУ? Ө.ЭНХТҮВШИН ДАРГА АА!

ҮНДЭСНИЙ БӨХ: О.Хангай, Э.Оюунболд нар улирлыг тэргүүлж

Улсын харцага Б.Бат-Өлзий ард түмнээсээ уучлал хүслээ

Сэтгэгдэл бичих