» » Наадмын нээлтийг хотоос зайдуу хийнэ

Наадмын нээлтийг хотоос зайдуу хийнэ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ хэмээн УОК-ын хурлаар өнөөдөр эцэслэн шийдвэрлэлээ. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг Херо Энтертайнментийн захирал Б.Баатар найруулахаар болжээ. 
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ жил болно.

COVID-19 халдварт өвчний өндөр эрсдэлтэй үед болж байгаа учир энэ жилийн наадмын нээлтийн ёслолыг хуучных шиг өргөн дэлгэр биш онлайнаар нийтэд хүргэх байдлаар хийнэ гэдгийг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хэллээ. 

Мөн нээлтийн ёслолыг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргажээ. Монгол Улсын мэргэжлийн урлагийн бүх байгууллагууд оролцох бөгөөд уран бүтээлчид, ажилчдад ариутгал халдваргүйжүүлэлт хийн, хамгаалалтын нарийн дэг журмыг мөрдүүлэх учир зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө багагүй бэрхшээлтэй байна байх гэсэн юм. Уран бүтээлчдийг нэг дор бөөгнөрүүлэхгүй, өдөр өдөрт нь ээлж дараатай бэлтгэлийг базаах юм байна. скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ө.ЭНХТҮВШИН: ДОТРОО ХАЛДВАР АЛДААГҮЙ УЧРААС НААДМАА ХИЙХ НЬ

Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

Оскарын наадам хөтлөгчгүй явагдана

Залуучуудын өвлийн олимпын нээлтийн ёслол өнөө шөнө 03 цагт

“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам

“Холливуд монголд” олон улсын кино уран бүтээлчдийн

Сэтгэгдэл бичих