Авилгатай тэмцэх газраас “Шударга байдлын үнэлгээ”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа” гэсэн хэд хэдэн төрлийн судалгааг сүүлийн жилүүдэд тогтмол хийж ирсэн. 21 аймаг, нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас авч байсан судалгааны үр дүнд 2014 оныг хүртэл хүүхдийн шударга байдлын төвшин өсөлттэй гарч байсан бол /4.03/ оноо. Түүнээс хойш жил ирэх тусам буурсан үзүүлэлт гараад байна. Судалгааны дүнг харахад хүүхдийн шударга байдлын төвшин, анги дэвших тусам буурч байгаа үзүүлэлт гарчээ. Эндээс хүүхэд нийгмийн харилцаанд оролцох, мэдээлэл авах хүрээ нь нэмэгдэх тусам шударга байдлын үзүүлэлт буурч байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага хийжээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн хандлага, зан чанарт эцэг эх, гэр бүлийн орчин, найз нөхөд, багш нар чухал нөлөөтэй болох нь ч судалгаанаас гарчээ.
Сэтгэгдэл бичих