
Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбоо байгуулагдсанаас хойш 83 хүний хүсэлт ирсэн аж."Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ-ыг тэргүүн Л.Гансүх:
"Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ байгуулагдсанаас хойш нэг сар хүрэхгүй хугацаанд 83 хандаад байна. Голдуу улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс. Энэ хүмүүс манай холбооны дэргэдэх мэргэжлийн хуульчдын багт хандсан учраас хэргийг нарийвчлан судалж байна. Бүгдийг нь шууд хэлмэгдсэн гэж шууд хэлж болохгүй. Хуульчдын баг ажиллаж судалж байна. Эхнээсээ нийгэмд тэдний жишээнүүдийг хүргэх нэвтрүүлэг хийсэн. Энэ маань иргэд өөрсдийнхөө эрхийг хэрхэн хамгаалах ёстой талаар мэдээлэл өгөх зорилготой. Гэртээ унтаж байсан хүнийг хүртэл ганцхан гэрчийн үгээр гүтгэж хүн амины хэргээр ялласан жишээ бий. Бид цуврал нэвтрүүлэг хийгээд байна. Болсон явдал кэйсүүдийг цагдаагийн албанд өгч цагаатгах тал дээр ажиллана. Энэ бузар булай ажиллагааг хийсэн хүмүүст хариуцлага тооцуулмаар байна.
Шүүх, прокурор, АТГ, цагдаа, тагнуулд шургалсан хонгилын гишүүд, тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчлэх, тэдэнд хариуцлага тооцуулах чиглэлээр ажиллана. Мөн шударга бусын хонгилыг бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахад өөрсдийн дуу хоолойг оруулж, УИХ-ын тодорхой бүтцүүдтэй тулж ажиллана" гэлээ
Сэтгэгдэл бичих