» » 1,200 жилийн өмнө амьдарч байсан хатны дүрийг сэргээжээ

1,200 жилийн өмнө амьдарч байсан хатны дүрийг сэргээжээ

Хар үстэй, үрчлээтэй царайтай, цагираган хэлбэртэй алтан ээмэгтэй энэ эмэгтэйг анх харахад яг л амьд хүн шиг аж. Харин тэрээр Перуд 1,200 жилийн өмнө амьдарч байсан Варигийн хатан хаан юм.
Перу болон Польшийн археологичид 2012 онд Перугийн нийслэл Лимагийн хойд хэсэгт орших Хаурмейн цамхгаас язгууртан гаралтай нийт 58 эмэгтэйн шарилыг олсны нэг нь Варигийн хатан байсныг National Geographic мэдээлсэн. Түүний шарилыг тусгай танхимд хадгалсан байжээ.
Вари нь Одоогийн Перугийн Андын нуруунд хөгжөөд байсан Инкүүдээс өмнөх иргэншил бөгөөд энд нэлээд соёлжсон хүмүүс амьдарч байсан гэж үздэг. Хатан хааны танхимаас үнэт эдлэл, мөнгөн хундага, ёслолд хэрэглэдэг зэс сүх зэрэг олдсон. Археологичид хатны араг ясыг Шведийн уран бүтээлч Оскар Ниллсонд өгөхөд тэрээр араг яснаас нүүрнийх нь хэлбэрийг баримлын шаварт авч ямар зүс царайтай хүн байсныг нь ийнхүү урлажээ.
Ниллсон хэлэхдээ “Өмнө нь амьдарч байсан хүний жинхэнэ дүр төрхийг гаргахад хүйс, нас, жин, угсаа гарлыг нь судлах шаардлага зайлшгүй гардаг. Эхлээд бид түүнийг 60-аас дээш настай хүн болохыг нь тогтоосон. Яг жинхэнэ төрхийг нь гаргахын өмнө 30 боломжит хувилбарыг урласан агаад нүүрний бүх булчинг нь хийсэн. Чихний хэлбэрийг гаргах хамгийн хүнд хэсэг байсан. Хатны үс Перу хүнээс Польшийн археологийн багийнхны худалдаж авсан жинхэнэ үс бөгөөд уг ажилдаа нийт 220 цагийг зарцуулсан. Тэрээр нэлээд нэр хүндтэй, туршлагатай, намбалаг бөгөөд сүр жавхлантай хүн байсан байх” гэжээ.
Хатны сэргээсэн дүр одоогоор Польшийн нийслэл Варшав хотын Угсаатны Зүйн Музейн үзэсгэлэнгийн танхимд байгаа ажээ.
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Их Британийн хатан хаан ард түмэндээ хандан үг хэллээ

ЦАГАЛБАР: ИХ БРИТАНИЙН ХААНЫ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД (1926-2019)

Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэн түүх

“Морь унаж, гэрт амьдардаг” С.Жавхлан гишүүн гурван машин,

Д.Сумъяабазар: Иргэндээ ээлтэй, аюулгүй Улаанбаатар хотыг

Найруулагч Б.Наран-Эрхэс шинэхэн уран бүтээлээ өлгийдөн

Сэтгэгдэл бичих